Сургамжит өгүүллэг

1002759_536713366395806_680312812_nНэгэн залуу онгоцтойгоо явж байгаад осолдон халуун нар ээсэн эзгүй арал дээр ганцаархнаа хаягджээ. Тэрээр ихэд гуниглаж байсан ч бурхандаа үргэлж залбиран эрч хүч авдаг байж.

Тэгээд тэрээр нар борооноос нуугдах гэж мод, том том навчаар нэгэн оромж барьж гэтэл нэгэн өдөр тэрээр ойд жимс түүж, амьтан агнаж явтал оромжийнх нь зүгээс утаа гарчээ. Тэрээр сандран тийшээ гүйтэл барьсан оромж нь шатсан байв.

Тэрээр их уурлан цухалдав, учир нь юу юугүй орох ширүүн борооны үүл ирж явжээ. Тэгээд тэнгэр лүү хараад “Бурхан чи намайг ингэж яаж чадаж байна аа, би аврагдах гэж хичээж байхад чи ингэж байгаа юм уу” хэмээн маш их уурлав. Тэрээр ширүүн бороонд арай гэж тэсэн яадаж өдрийг өнгөрөөв.

Маргааш нь сайхан ч өдөр болж далай намуун тогтуун болжээ. Гэтэл нэгэн хөлөг онгоц ирж явахыг тэрээр хадаа ихэд баярлав. Хөлөг онгоц ч ирж залууг авахад, залуу “Та нар яаж намайг энд байгааг мэдэв ээ?” гэтэл “Чиний тавьсан утаагаар л чамайг оллоо шүү дээ” гэж хэлжээ

“Аливаа муу зүйлд, буруу болсон зүйлд битгий уурла, магадгүй шинэ боломжийн эхлэл, ухаарлын үндэс, амжилтын суурь байж магадгүй шүү. “


URL:

Сэтгэгдэл бичих