Самүрайн хурим

Самүрай сэлэмнээсээ хагацах ёсгүй гэдэг. Тулаанд хэзээд бэлэн тэрбээр сэлмээ үргэлж зүүгээстэй. Унтаж байхдаа ч сэрээд л гар хүрч болох газар сэлмээ тавьж унтана. Тэгвэл самүрай хүн хуримаа хийх үедээ сэлмээ яадаг байсан бэ? Энэ асуулт бол гадаадынхны төдийгүй япончуудын өөрсдийнх нь сонирхлыг татдаг.
Хүн амьтан хөнөөх зэвсэг зүүчихээд, хээв нэг баяр хөөр болоод суугаад байлтай биш. Бодит байдал дээр ямар байсныг мэдэхгүй, миний үзсэн нэгэн түүхэн зурган дээр (уран зураг) сэлмээ хажуудаа тавьчихаад хуримлаж байсан. Харин таны үзэж буй энэ зурган дээр самүрай эр сэлмээ зүүчихсэн байгаа биз. Энэ бол өнөө цагийн жүжгийн зураг л даа.
Сэлэм зүүсэн эр нөхрөө хараад эхнэр болох хүн нь юу бодож суугаа бол?
Tumurbaatar Deleg

 

 


URL:

Сэтгэгдэл бичих