15 настай охин фэйсбүүкээс болж амиа хорложээ
Канадад Аманда Тодд хэмээх 15 настай охин “Фэйсбүүк” цахим хуудсаар бусдад доромжлуулснаасаа болж амиа хорлосон хэрэг гарсан байна. Энэхүү хэрэг аравдугаар сарын 10-нд болсон бөгөөд тэрээр амиа хорлохоосоо гурав хоногийн өмнө үхэхийг хүсэх болсон шалтгаанаа видеонд буулган “Youtube” сайтан дээр байршуулсан байна.
Тэрээр жил гаруйн өмнө интернэтээр танилцсан нэгэн залууд өөрийн цээж нүцгэн зургаа явуулсан бөгөөд өнөөх залуу нь зургийг нь нийтийн сүлжээнд ил байршуулжээ. Үүний улмаас тэрбээр найз нөхөдгүй болж бусдын доог тохуу болжээ. Энэ явдлаас үүдэн талийгаач охин сэтгэл санаагаар унаж, гүн хямралд орсон байна.
Удалгүй Аманда Тодд сургуулиа сольж бүгдийг шинээр эхэлжээ. Түүнд сургуулийнх нь нэгэн залуу таалагдаж уулздаг болсон ч тэрхүү залуу нь найз охинтой байсан байна. Тэдний уулздагийг мэдсэн найз охин нь Амандаг хүч хэрэглэн зодож фэйсбүүк хуудсанд түүний зодуулж буй бичлэгийг тавьж, харааж, доромжилжээ.
Тэрээр энэ бүхнийг тэвчилгүй амиа хорлохоор шийдсэн байна. Аманда видеонийхоо төгсгөлд “Надад хэн ч алга, намайг гэх хэн нэгэн хэрэгтэй байна. Би яагаад амьдарсаар байгаа юм бэ гэж өдөр болгон өөрөөсөө асуудаг. Бүх зүйл миний алдаа” гэсэн байв.
Энэ бол сэрэмжлүүлэг нийтлэл бөгөөд, фэйсбүүк интернет олон нийтийн сүлжээ гэдэг бол тоглоом биш гэдгийг өсвөр насны охид хөвгүүд маань ойлгоосой гэж хүсч байна. Мөн эцэг эх нар үр хүүхэддээ анхаарал тавиж байхыг сануулъя!
URL: