Та ажилдаа сэтгэл хангалуун явдаг уу?

who-are-youАжилгүй болчихвий хэмээн одоо хүн бүр айдаг болж. Гэвч амьдралаа шинээр эхлэх боломжийг бидэнд олгохын тулд хямрал үүсдэг бололтой. Магадгүй ажил чинь танд таалагддаггүйгээс та ажлаа солих гэж аль эртнээс бодсон уу?

1. Та өглөө ажилдаа явахын өмнө ямаршуухан байдаг вэ? br> А. Итгэлтэй,
Б. Яахав дээ гэсэн байдалтай,
В. Сэтгэл түгшдэг.

2. Та ажил дээрээ ямаршуухан байдаг вэ?
А. Итгэлтэй,
Б. Яахав дээ гэсэн байдалтай,
В. Сэтгэл түгшдэг.

3. Та ажил дууссаны дараа ямаршуухан байдалтай байдаг вэ?
А. Итгэлтэй,
Б. Яахав дээ гэсэн байдалтай,
В. Санаа зовдог.

4. Та өөрөөсөө илүү өндөр албан тушаалтай хүмүүст хэрхэн ханддаг вэ?
А. Тэдний санаа бодлыг сонсдог,
Б. Бодсон санаснаа үргэлж ярьдаг,
В. Тэдэнтэй байнга шөргөөцөлддөг.

5. Та ажил тарсны дараа хамт ажилладаг хүмүүстэйгээ уулздаг уу?
А. Байнга,
Б. Хааяа,
В. Огт уулздаггүй.

6. Та ажлын бус цагаар ажлынхаа тухай боддог уу?
А. Бодоход таатай байдаг,
Б. Надад бодох зав гардаггүй,
В. Бодохоос үргэлж дургүй хүрдэг.

7. Та илүү цагаар ажилладаг уу?
А. Хэрвээ шаардлага гарвал мэдээж,
Б. Тусад нь хөлс өгөх юм бол,
В. Ингэж ажиллахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.

“A”-г сонгох бүрт 3 оноо,
“Б”-г сонговол 1 оноо,
харин “B”-г сонговол оноогүй.

Одоо авсан оноогоо нэмье.
0-7:
Таны ажилд тан огт таалагддаггүй бололтой. Ямар ажил хиймээр байгаагаа бод, эс тэгвэл дургүй ажил чинь сэтгэлийн шаналгаа, гутралын шалтгаан болж мэднэ.
9-14: Та ажилдаа зайлшгүй шаардлага хэмээн ханддаг, ажил чинь танд баяр хөөр, сэтгэл ханамж, урам зориг төрүүлдэггүй юм байна.
15-21: Та ажлын хувьд азтай юм. Энэ ажил таны сэтгэл санаанд бүрэн нийцдэг аж. Санаа зовох явдалгүй, тань шиг ажилтнууд хамгийн сүүлд л халагдана.


URL:

Сэтгэгдэл бичих