Усны машин биш бохирын ус сордог машин нийлүүлжээ
Цагаанчулуут сум нь ундны усны тухайд нэлээд асуудалтай. Сумын төвийн иргэд гүний худгаас ундны усаа авдаг ч дээрх худаг нь хатуулаг чанараараа ундны усанд хэрэглэгдэх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвийн айл өрхийн ундны усны асуудлыг цогцоор нь шийдэхээр тусгажээ.
Үүнд шинээр инженерийн худаг гарган, шинэ худаг руу сумын төвөөс 2,5 км цахилгаан шугам татан, зөөврийн усны машиныг шинээр авч иргэдээ цэвэр баталгаатай усаар хангахаар зорьжээ.
Харамсалтай нь зөөврийн усны машин нийлүүлэхээр тендерт ялсан компани нь усны машин биш бохирын ус сордог машин нийлүүлжээ. Тиймээс уг машиныг тухайн компанид буцаан өгч зориулалтын машинаа авахыг ажлын хэсгийнхэн зөвлөлөө.
Эх сурвалж: “Завхан” сонин
URL: