Ц.Нямдорж: Гал, тэнгэр, буян заяа ярьсан Н.Батбаярын үгээр явбал сүйрнэ шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн   Ц.Нямдорж Засгийн газрын сайд нарт хандан тун хатуу үг хэллээ.

Тэрээр: ‘’Төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан та  нарыг доромжлоод харлуулаад байгаа хүн байхгүй, та нарын ажлын үр дүн хэтэрхий муу байгаа учраас би байн байн үглээд байгаа юм шүү. 1-т Төсвийн орлого 1,2 триллионоор тасарсан. 2-т Гадаад худалдааны тэнцэл 3 триллионоор тасарсан.
3-тГадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан.
4-т Төсвийн  хөрөнгө  оруулалтыг 70 хувиар тасалчихсан.
5-т Монгол банк  өрөнд баригдаж, төгрөгийн ханшаа алдаад туучихсан. Үнэ тогтворжуулалт үр дүнгүй болсон.

Нэгтгээд хэлвэл нэг жилийн дотор дайн тулаан дайрсан мэт эдийн засгийн дүр зураг харагдаж байна. Энэ нь  чардайж сайн ажиллаж байсны үр дүн гэж үзэх юм уу?  Би тэгж үзэхгүй байна.Танай Засгийн газар ажил хийх чадваргүй гэдгийг л харуулж байгаа. Өөр юу ч биш. Ноднин жилийн төсөв баталж байх үед тендерийг  гурван тийш нь булаацалдсан. Хэлсээр байхад эвслийн нөхдүүдэд хувааж өгсөн. Тэгээд шинэ байгуулагдсан агентлагийг байж байгаа царайг нь хар даа.  Дээрээс нь Нямжавын Батбаяр гал, тэнгэр, буян заяа гэж ярьсаар байгаад та нарыг сайн ховсджээ. Энэ хүний үгээр явбал сүйрдэг юм шүү. Нүүрэн дээр чинь хэлье’’ хэмээсэн юм.

Э.Мягмар sonin mn


URL:

Сэтгэгдэл бичих