Монголчууд яагаад Япон дахь солонгос иргэдийн холбооны байрыг худалдаж авав

a982c31d08b26d23bigТокио хотын Чиёода дүүрэгт орших Япон дахь солонгос иргэдийн холбооны төв байрны үнэ хаялцуулах худалдаанд ялсан “Avar Limited Liability Company”-ийг Монгол компани хэмээн Японы хэвлэл мэдээллээр зарлаад байгаа. Харин 5 тэрбум 10 сая иенээр тус байрыг худалдан авах болсон “Avar Limited Liability Company”-ийг Японы хэвлэлийнхэн хайгаад олохгүй байгаа аж. Хойд Солонгостой дотно харилцаатай Монгол Улс яагаад энэ наймаанд оролцож, байрыг авах болов? Байрыг аваад Япон дахь солонгос иргэдийн холбоонд үлдээх үү? гээд олон асуулт Наран улсын хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татаж байгаа. Японы зарим мэргэжилтэн “Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд Солонгос иргэдийн холбоог ашиглахын тулд Хойд Солонгостой холбоо сүлбээ ихтэй Монголоор зуучлуулах гэж байх магадлал өндөр” гэж дүгнэж байна.

Дуудлага худалдаанд оролцох эрх авсан баримт бичгэн дээр компанийн хаяг нь Монгол Улс, Улаанбаатар хот гэж бичсэн байсан гэнэ. Гар утасны дугаар байсан ч Чингэлтэй дүүрэг дэх хаягаар нь хайтал тийм компани байгаагүй, хаяг нь ч буруу байна гэж Чингэлтэй дүүргээс хариу өгчээ. Интернет сүлжээгээр хэчнээн хайгаад нэр нь гарч ирэхгүй мөртлөө бизнесийн зөвлөгөө өгдөг гэх “Avar Limited Liability Company”-ийн захирал хэмээх монгол залуутай “Киодо цүшин” агентлагийн сурвалжлагч утсаар холбогдоход “Тийм ээ, бид дуудлага худалдаанд оролцсон нь үнэн. Одоо би Сэлэнгэ аймагт ажлаар явж байна. Долгион сайн барихгүй байгаа болохоор ярьж болохгүй байна” гээд утсаа тасалсан гэнэ.

Г.Төгөлдөр

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих