Гений гажуудал Монголыг нөмрөх вий
Хуурамч эмийн борлуулалт жил бүр 32 орчим тэрбум ам.доллараас давдаг гэсэн судалгааг ДЭМБ гарсан байдаг. Эмийн дүүргэгч материал гэж байдаг. Тэр нь аюулгүй, экологийн түүхий эд, бүтээгдэхүүн байх учиртай. Тухайлбал, шавар бол ширхгийн эмийн нэг дүүргэгч болдог. Гэтэл хуурамч эмийн бас нэг аюул нь дүүргэгчийг хүний биед хор хөнөөлтэй материалаар орлуулсан байдаг гэнэ. Тийм хуурамч эм өвчнийг анагаахгүй. Эсрэгээрээ харшил өгч, өөр өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болдог тухай ч ДЭМБ-аас анхааруулдаг.
-
Түүнчлэн эмээр дамжуулан генийн гажуудалыг бий болгох далд аргын геноцит байх вий гэсэн хардлагыг цөөнгүй хүмүүс дэвшүүлдэг. Тиймээс манай улсад ашигт бизнесийн нэгд тооцогдоод эмийн наймаа газар авч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. Хуурамч эмтэй холбоотой олон гашуун сургамж улс орнуудад тохиолдсон байдаг.
-
Жишээ нь өнгөрсөн онд Пакистанд 100 гаруй хүн хуурамч эм хэрэглэсний улмаас шууд нас барж байсан мэдээ бий. Түүнчлэн АНУ-ын Бостон хотод 11 хүн нас барж 100 гаруй хүн өвчилж байсан тохиолдол гарсан. Цаашлдаад АНУ-д нэг жилийн дотор хуурамч эмийн улмаас 149 хүн амь насаа алдсан баримт түүх байдаг. Харин манай улсад хэдэн хүн тийм байдлаар хохирсон, амь насаа алдсан гэх мэдээлэл өнөөдрийн байдлаар байхгүй байгаа юм. Нэг нэр төрлийн хуурамч эм хэд хэдэн удаа хилээ оруулж байхдаа баригдсан тохиолдол байдаг. Харин хил гаалийханд баригдахгүй үлдсэн нь хичнээн гэдгийг таахын аргагүй.
-
Хамгийн сүүлийн жишээгээр Замын-Үүдийн байцаагч нар “Кундам-2″ нэртэй хуурамч тариаг хилээр оруулах гэж байсныг илрүүлсэн байна. Хойд Солонгост үйлдвэрлэдэг хэдий ч БНХАУ-д хуурамчаар бас хийгддэг гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Нийт 12 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч эм, тариа хилээр оруулахыг завдсан дээрх хэргийг Замын-Үүдийн цагдаагийн газарт одоогоор шалгаж байгаа юм. Энэ нь ганц удаагийн тохиолдол биш. Хоёр жилийн өмнө яг энэ эмийг оруулж ирж байсан. С.Батгэрэл гэх иргэн уг тариаг 240 хайрцаг буюу 2400 ширхгийг шуудайд хийгээд, машины суудал дор нуусныг гаалийн улсын байцаагч илрүүлж байсан юм. Тухайн үед мөн л 12 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч Кундам гэх тариаг оруулж ирж байсаныг тогтоосон.
-
Түүнчлэн өнгөрсөн 7 сард Хойд Солонгосын дөрвөн иргэний ачаанд их хэмжээний тариа байна гэсэн мэдээллийг ЭЦГ-ын Эдийн засгийн албаныхан авч, улмаар Замын-Үүд дэх сумын цагдаагийн хэлтэст мэдэгдэж, гаалийнхантай хамтран авч яваа ачаанд нь үзлэг хийсэн байна. Үзлэгээр БНАСАУ-ын дипломат паспорттой, ҮХААХҮЯ-д гэрээгээр ажилладаг иргэд “Кундам” нэртэй тариа их хэмжээгээр хил давуулахыг завдсаныг тогтоосон. Энэ мэтчилэн нэг нэрийн хуурамч эмийг л гэхэд хэд хэдэн удаа хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдолууд гараад байна.
tv5news.mn
URL: