“Худалч хулгайч нь хойморт гарч үнэнч шударга нь үүдэнд оччихжээ”
“Монгол кино” нэгтгэлийн үйл ажиллагаа илтэд доголдож, уран бүтээл хийх, уран бүтээлчдээ дэмжихээ больсон гэх шүүмжлэл ойрын хэдэн жилд тасралтгүй өрнөж буй. Ийнхүү улсдаа ганцад тооцогдох кино үйлдвэрийн хаалга нээлттэй хэдий ч орж гарах хүний тоо цөөрч, уран бүтээлийн ундарга татарсан нь өдгөөгийн захирал Ж.Солонгын үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг үе үеийн ахмадууд хатуухан шүүмжилсээр ирсэн.
Гэвч тэдний үгийг тоох, хүлээж авах хүн олдохгүй явсаар багагүй хугацааг үдэж буй. Монгол Улсын кино урлагийн төлөө залуу халуун насаа зориулж, энэ байгууллагын сайн сайхан, саруул ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ахмадууд өдгөө хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргаад зогсохгүй төрийн өндөрлөгүүдэд хандах хэмжээнд хүрснээ ч илэрхийлж байна.
Өөрөр хэлбэл, Монгол кино нэгтгэлийг хувийн бизнесээ хэмээн сэтгэж, улсын урлаг соёлд оруулах хувь нэмэр гээчээ умартсан захирлынхаа асуудалд анхаарал хандуулахыг тэд ийнхүү уриалан, хэвлэлийнхэнд хандсан юм. Ж.Солонго захирал ийнхүү гомдол гаргаж яваа ахмадуудынхаа үгийг сонсох нь бүү хэл нэг нүдээрээ ч ширвэхээ байсныг тэд халаглан ярьж байна.
Эрхэм захирлын эрх мэдэл, шунал хүсэл хэрээс хэтэрч, улсын данстай байсан урлагийн сургууль болох КУДС-ийг хүртэл хань хамсаатан, танил талаараа далайлган хувьчилж аваад байгааг ч тэд хэлж байв. Энэ асуудлаар “Монгол кино” нэгтгэлийн ахмадын хорооны дарга, найруулагч Д.Цэнддоржоос дараах асуултад хариулт авлаа.
-Та бүхэн Ж.Солонгыг шалгуулах хүсэлт гаргаад удаж байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Энэ хүнийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан боловч тэндээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Гэтэл Нийслэлийн прокуророос АТГ-ьш шийдвэрийг зөв гэж дүгнээд энэ хэргийг шалгахгүй гэсэн.
Тиймээс төрийн өндөрлөгүүд болоод Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсьш ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарт ил захидал, албан бичиг илгээсэн. Эдгээр хүмүүсийн зүгээс түүнийг дахин шалгана гэсэн хариу өгсөн. Гэвч өдий болтол шалгахгүй байгаа.
-Төрийн өндөрлөгүүдээс хариу ирүүлсэн үү?
-Хэнээс нь ч хариу байхгүй байна
-Хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэнээ хэрхэн тайлбарласан бэ?
-Өнөөдөр манай улсад шударга шүүх байхгүй байна. Шүүх бол хамаатан садны л тогтолцоо болж. Жирийн нэг хүн өөрийн гомдол саналаа хэлээд шүүхдээд ялаад гарч байсан удаа тун цөөхөн. Дандаа л хөрөнгө мөнгө, хэргэм зэрэгтэй хүний талд хэрэг шийдэгддэг. Шүүхийнхний “ам нь үнэн, ажил нь хуйвалдаан” л болж.
Ж.Солонго “та нар хэчнээн яваад ч надаас юм олж долоохгүй. Хэн ч намайг дийлэхгүй” гэж бидэнд хэлж байсан. Энэ бол цаанаа ар талтай, өмгөөлж хамгаалах хүнтэй хүний л хэлэх үг. Ж.Солонго захирал кино урлагийн төлөө юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ салбарт зориулсан мөнгөнөөс багагүй завшдаг болох нь илэрч байсан.
Япон Улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрч байсан. Гэвч энэ хэргийг хэрэгсэхгүй болгон хааж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ер нь Ж.Солонго хуулийн байгууллагад дийлддэггүй хүн.
-ССАЖЯ-нд хандаж үзсэн үү?
-Шалгаад өгөөч гэж олон удаа хэлсэн ч шалгаж өгөхгүй өдий хүрсэн. Ц.Оюунгэрэл сайд өмөөрөх хандлагатай ярьж байна лээ. Надад их тус болсон хүн дээ гэж ярьж байна гэсэн.
-Та бүхэн Ж.Солонгыг энэ салбарын хүн биш гэсэн утгатай зүйл ярьсан. Үүнийгээ тайлбарлаач?
-Дээр үед наймаа хийдэг байсан хүн. Гэтэл Монголын төр ийм хүнд кино үйлдвэрийг өгсний гайгаар “Монгол кино” нэгтгэл уналтад ороод байна. Ж.Солонгыг би кино судлаач гэж мэддэгээс кино найруулагч гэж мэдэхгүй. Түүнд хийсэн кино ч гэж байхгүй. Дандаа хүнээр хийлгэдэг.
-Дарга нь ажлаа муу хийснээс “Монгол кино” нэгтгэлд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-”Монгол кино” нэгтгэл жилдээ 40-50 нэр төрлийн 200-гаад бүлэг баримтат кино, 24 кино мэдээ гэж хийдэг байсан. Тэр нь явсаар байгаад сард 12 мэдээ хийдэг болсон. Энэ мэдээ маань улс оронд болж буй чухал үйл явдлыг авч хадгалдаг. Гэтэл сүүлийн жил хийж байгаа кино мэдээ бол үнэхээр улс орны хөгжил, түүхийг бичиж чадахгүй болсон.
Нэг мэдээ бол 10 минут буюу 300 метр байдаг Гэтэл 300 метр зүйл улсад хүлээлгэж өгөх ёстой байтал хоёр мэдээ л хийдэг болсон. Ингэж стандартыг байхгүй болгосон хэрнээ улсаас жилд 120 сая төгрөг авдаг Нэг мэдээ хийхэд 10 сая төгрөг зарцуулж байгаа хэрэг. Хөдөө гадаа явахаа ч больж нийслэлд болж байгаа аар саархан үйл явдлаар аргацааж байгаа.
2010-2011 онд Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны кино нийгэмлэг, Монгол Улсын түүхийн хүрээлэнгээс энэ кино бүтээлүүдийг үзэж ямар болж байгаа талаар дээшээ мэдээлэл өгч байсан. Гэвч одоо энэ бүхэн байхгүй болсон. Саяхан Ц.Оюунгэрэл сайдтай уулзаж, энэ бүх дутагдлыг хэлсэн.
Гэвч одоо хүртэл яам тодорхой арга хэмжээ аваагүй. Ер нь өнөөдөр “Монголд худалч хулгайч нь хойморт гарчихсан үнэнч шударга нь үүдэнд оччихсон” цаг болсон юм уу даа. Уг нь Ардчилал ингэж эхлээгүй шүү дээ.
-”Монгол кино” нэгтгэлийг “ажилд оруулахын тулд” та бүхнийхээр чухам юу хийвэл зохилтой юм бэ?
-Нэгдүгээрт, харьяаллыг нь өөрчилж ТӨХ-нд биш Соёлын яаманд өгөөч. Хоёрдугаарт, хүүхдийн кино студи болоод баримтат кино студийг тусад нь бий болгох. Гуравдугаарт, “Монгол кино” нэгтэлийн даргыг сонгохдоо кино урлагийн зөвлөл, ахмадуудын саналыг хүлээж аваачээ гэсэн асуудлуудыг өргөн барьсан байгаа.
Үүнийг даруйхан шийдэж өгөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч, Их хурал маань ч солигдож байна. Гэтэл нэг дарга л 16 жил яг нэг албаа хашаад байдаг. Монгол кино өөдөлсөн ч юм алга. Муухан компанийн жорлон шиг л юм байж байна.
-Ж.Солонго захирал КУДС-ийг хувьчилж авсан гэсэн?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоол гараад КУДС-ийг СУИС-д нэгттэхээр болсон юм. Гэтэл энэ хооронд Ж.Солонго ТӨХ-гоор гүйж байгаад КУДС-ийн 49 хувийг хувьчлаад авчихсан. Энэ ямар учиртай юм бол. Үүнийг шийдэж өгөөч гэж удирдлагуудаас хүсч байна. Өмнө нь энэ сургууль улсынх байсан.
Гэтэл 49 хувь нь Ж.Солонгын мэдэлд оччихлоо. Уг нь 2011 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын 13 дугаар тогтоол гараад сургуулиудыг нэгтгэж эхэлсэн. Соёлын дээд сургууль, ДУДС, КУДС, РТДС-ийг СУИС-д нэгтэх тогтоол гаргасан.
Нэгтгэх хугацааг долдугаар сарын 1-нээс эхэлнэ гэсэн ч зургадугаар сарын 10 гэхэд Ж.Солонго ТӨХ-ноос шийдвэр гаргуулж, 49 хувийг нь хувьчлаад авсан. Засгийн газар нь тогтоол гаргачихаад байхад ингэсэн нь ТӨХ дүрэм зөрчсөн явдал байсан.
ТӨХ-нд тухайн үед Д.Сугар, ТӨХ-ны удирдах зөвлөлд эхнэр нь байсан байгаа юм. Ингэж л танил тал, хань хамсаатнаараа нийлж, хуудуутай ажил хийгээд байдаг хүн дээ. Тэгсэн атлаа хэдэн ажилчдаа их, багагүй дарамтална.
-Ямар дарамт үзүүлдэг юм бэ?
-Ажилчдаа байнга дарамталдаг. Цалин мөнгийг нь өгдөггүй. Айлгаж сүрдүүлдэг Тэгээд өөрийнх үгээр явах хүмүүсээр багаа бүрдүүлдэг Жинхэнэ сургууль төгссөн залуу уран бүтээлч, бидний мэтийн уран бүтээлчдээс зугтаж явдаг юм шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
URL: