Зил 130” машинаар зургаан настай хүүхэд дайрч хөнөөжээ

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Жаргалант сумын Тал булагийн нутаг дэвсгэрт зургаан настай хүүхдийг “Зил 130″ машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарчээ.  “Зил 130” машины жолооч архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хэргийг үйлдсэнийхээ дараа ослын газрыг орхин зугтжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрдэнэт хүний амь насыг хохироож байгаа эл хэрэг буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас байнга анхааруулдаг. Мөн ямарваа нэг осол хэрэгт холбогдсон жолооч хэргийн газрыг орхиж зугтсанаар санаатай үйлдэл болж эдлэх ял, шийтгэл нь нэмэгддэг гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих