Челябинск мужид бараг 600 кг жинтэй солирын хэлтэрхийг нуураас гарган авчээ
Фото: РИА Новости
Челябинск мужийн Чебаркуль нуурын ёроолоос өчигдөр ойролцоогоор 570 кг жинтэй хамгийн том солирын хэлтэрхий «Челябинск»-ийг өргөн гаргажээ.
Челябинск мужийн Чебаркуль нуурын ёроолоос өчигдөр ойролцоогоор 570 кг жинтэй хамгийн том солирын хэлтэрхий «Челябинск»-ийг өргөн гаргажээ. Том хэлтэрхий дор хаяж 3 хэсэгт хуваагдсан бололтой. Жинг яг нарийн тогтоож чадаагүй, учир нь жинлуур эвдэрсэн байна. Челябинскийн улсын их сургуулийн доцент Сергей Замоздра, энэ хэлтэрхийг солир хэмээн баталжээ. Энэ бол хамгийн том солирын хэлтэрхий бөгөөд олдсон хамгийн том 10 солирын тоонд орох нь лавтай.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: