Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 200 сая хүн өлсгөлөн ядуу амьдарч байна

6e682a5ac67fbbbbbig  Энэ оны “Ядуурлын эсрэг олон улсын өдөр” буюу 10-р сарын 17-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үг хэлж, өдгөө дэлхийн хэмжээнд мөн л 1 тэрбум 200 сая хүн туйлын өлсгөлөн ядуу амьдарч байгааг анзаарахыг хүмүүст сануулжээ.

Энэ оны “Ядуурлын эсрэг олон улсын өдөр”-ийг “үгээгүй ядуучуудаас туршлага хуримтлуулж, гадуурхалгүй ертөнцийг хамтаар байгуулъя” уриан дор тэмдэглэж байна. Ядуу хүмүүс, тэр тусмаа өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цагаачдын дуу хоолойг сонсохыг хүмүүст Бан Ги Мун уриалжээ.

“Ядуурлыг тэн хагасаар буруулах” үүргээ хамгийн эрт биелүүлсэн улс орны хувьд Хятад улс, НҮБ-ыг 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахдаа ядуурлыг буруулах болон хөгжлийг ахиулахыг гол чухал үүргээ болгож, хөгжиж байгаа орнуудын хүндрэлтэй асуудлыг түлхүү зохицуулж ажиллахыг санал болгож байгаа юм.

\Д.Х\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих