Өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулсан Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэд Нийслэлийн прокурорын шийдвэрээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Түүнд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл ангийн 263.2 дахь зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  Тодруулбал, Д.Бат-Эрдэнийг албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулсан, 60 орчим сая төгрөгийн үнэтэй автомашин авсан, тендер будлиантуулсан зэрэг асуудлаар шалгаж байгаа аж. Өмнө нь түүнтэй холбоотой гомдол  Авлигатай тэмцэх газарт ирж байсан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан юм.
tv5news.mn

URL:

Сэтгэгдэл бичих