Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт буюу Зайсангийн ам, Туул голын эрэг дагуу их хэмжээний газар олгосон үе үеийн Байгаль орчны сайд нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлж байсан.
Уг хэрэгт МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн намын гишүүд нэр холбогдоод байсан. Мөн БОЯ-ны газрын дарга, хэд хэдэн компанийн захирал албан тушаалтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм.
Компанийн удирдлагууд “Аялал жуулчлалын цогцолбор байгуулна” хэмээн газар авсан ч түүнийгээ зориулалтын дагуу ашиглалгүй, орон сууцны хороолол барьж, өндөр үнээр худалдаж байгаа билээ.
Гэвч энэ хэргийн мөрдөн байцаалт эхлээд удаагүй байхад Улсын ерөнхий прокурорын газраас татаж, хянах нэрээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар НПГ-ын эрх бүхий албан тушаалтнаас лавлахад “Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Хянаж байсан прокурорт нь дээд байгууллагаас чиглэл өгснөөр ийм арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалт үргэлжилсэн бол нэлээд олон хүн шалгуулах байсан” гэв.
URL: