С.Ганбаатар гайхуулж тэрбумтнууд “жагсав”
Жагсагч, тэмцэгч, хэрүүлч, овжин, эдийн засагч, уран илтгэгч, бие даагч…гэх мэт гуншингаараа ангийнхнаасаа ялгардаг гишүүн бол С.Ганбаатар. Тэрбээр цаг үе, нийгмийн ааш аяаг, иргэдийн сэтгэл санааны өнгө, хувьслыг хамгийн сайн мэдэрч чаддаг овсгоотой нэгэн.
Тиймдээ ч түүний үйлдэл ихэнхдээ магтаал сайшаал, олон нийтийн таашаалд байнга шахуу нийцэж алга ташилтын чимээг саарал ордон дотроос ч төвөггүй сонсож чаддаг нэгэн. Түүний иргэдийн сэтгэл санааг эргүүлэх ээлжит тааламжит үйлдэл иь суудал нэгтэй гишүүдэд туйлын бодлого, бодомжтой байх жишээ болов.
Учир нь тэрбээр ярьж хэлсэн үг өгүүлбэр биш юм аа гэхэд хэдэн асуултыг хэнд илгээж ямар ажлыг хэрхэн амжуулснаа нээлттэй дэлгэв. Дархан-Уул аймгаас саарал ордон руу орох эрхээ өвөртөлж асан тэрбээр нийт 1480 хүнтэй уулзаж 61 цагийг зарцуулсан гэнэ.
Ганбаатар Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдөл гомдлын байнгын хороонд харъяалагддаг. Засгийн газар болон яамдууд руу Оюутолгойн асуудлаар 24 удаа, Ерөнхий сайдаас 15 удаа, Сонин, сэтгүүл, сайтад 159 удаа, эфирт 150 гаруй удаа ярилцлага тодруулга өгчээ.
Тэрбээр сонгогдсон тойрог руугаа 18 удаа явахдаа цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүуд, эцэг эхчүүдтэй уулзахаас гадна ЖДБ эрхлэгчдийн уулзалт, Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал асуулга, Архигүй Дархан аян-Архины хувийн тусгай зөвшөөрлийг цуцалж, байрны нэгдүгээр давхарт архи зарсан PUB, баар ажиллуулахгүй байх гэх мэт ажил санаачилжээ.
УИХ-ын нэг гишүүн жилд нийтдээ 100 сая төгрөгийн мөнгөн төсөвтэй ба гишүүний өөрийн төсөв, үйл ажиллагааны зардал гэсэн бүрдэлтэй. Гишүүний өөрийн төсөв 67 сая гаруй төгрөгөөс бүрддэг, энэхүү төсөвт нь гишүүний болон туслах, бие төлөөлөгч зэрэг найман хүний үндсэн цалин, утас, хот доторх унааны зардал багтдаг.
Харин үйл ажиллагааны зардал 32 сая гаруй төгрөгөөс бүрддэг, уг төсөв нь ном хэвлэл, мэдээлэл сурталчилгаа, албан томилолтын унааны зардал зэрэг задаргаатай байдаг. Тэрээр сардаа нэг сая 267 мянган төгрөгийн үндсэн цалинтай, түүн дээрээ онцгой нөхцөлийн 30 хувийн нэмэгдэл, нийтдээ 1 сая 648 мянган төгрөгийн цалин авдаг гэж ярилаа.
Гишүүн үйл ажиллагааны зардал болох 32 сая төгрөгийг энэ оны гуравдугаар сард зарцуулж дууссан гэнэ. Гэхдээ С.Ганбаатар гишүүн жилийн зардлын хэмжээг тийм ч бага зардал гэж үздэггүй, хангалттай мөнгөн дүн гэж тооцдог аж. Учир нь ард түмний амьдрал тогтвортой бус байхад үүнээс илүү төсөв шаардах нь ёс зүйгүй хэрэг гэж үзэж байгаагаа хэллээ.
Түүний хувьд 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Тоуоtа RА\/-4 автомашинтай ч нийтийн тээврээр ажилдаа ирж очдог. Нэгэнт үйл ажиллагааны зардлаа дуусгасан учир Дархан-Уулд ажиллах томилолтын зардлаа өөрөөсөө барагдуулдаг гэнэ. Жилийн хугацаанд тэрбээр тойрогтоо 18 удаа томилолтоор ажиллаж, 71 хоног зарцуулж, давхардсан тоогоор 15 мянган иргэнтэй уулзжээ.
Жагсаал цуглаан хийж өөрийн улс төрийн карьераа эхлүүлж байсан тэрбээр ийнхүү ХОМ-ээ дэлгэж байхтай зэрэгцэн Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “WealthX” компаниас “\/\/оrld Ultra Wealth Report” буюу дэлхийн хэт их хөрөнгөтэй иргэдийн тоог гаргажээ.
Жагсаалтыг харвал монголчуудын амьдрал туйлын баян, туйлын ядуу гэх хоёрхон хэсэгт хуваагдчихсан байгааг төвөггүй харж болохоор байна. Өнөөх айхтар амьдралын алтан дундаж гэх хэсэг үгүй мэт.
Учир нь дэлхийн тэрбумтнуудыг жагсаадаг уг дараалалд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэд багтдаг бөгөөд энэ жилийн хувьд Ази, Европ, Хойд Америкийн улс орнуудын хөрөнгөлөг иргэдийн тоо цөөрсөн бол Араб, Латим Америк, Ойрхи Дорнод болон далайн орнуудын хөрөнгөтэй хүмүүсийн тоо өссөн дүнтэй гарсан байна.
Азийн баячуудынх нь тоо буурсан учир манай улсын хэт их хөрөнгөлөг хүмүүсийн тоо ч буурчээ. Энэ жагсаалтад өнгөрсөн жил 40 хүн багтаж байсан бол энэ жил 35 болж буурсан үзүүлэлт гарчээ.
Жагсаалтын эхний 35-д 10-н улс төрч байгаа бол АТГ-аас энэ сарын 10-ны өдөр баривчлан шалгаж буй “Чоно” группийн Ерөнхийлөгч, “Blue sky” цамхагийн эзэн Т.Энхболдсодон ч багтаж байна. Монголын баячуудын хөрөнгийг шинжихүй…
1.”МСS” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал -2.3 тэрбум ам доллар
2.”Гачуурт” компанийн эзэн Л.Чинбат-1.3 тэрбум ам доллар
3.УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Х.Баттулга-1.2 тэрбум ам доллар
4.”МАК” группын Ерөнхийлөгч Б.Нямтайшир-1,1 тэрбум ам доллар
5.”Алтай Трейдинг” компанийн эзэн, Ерөнхий сайд асан Сү.Батболд-1.0 тэрбум ам-доллар
6.”Таван богд” группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан-800 сая ам доллар
7.”Нюьком” группын эзэн Ц.Болдбаатар-800 сая ам доллар
8.”Бодь” группын эзэн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Лу.Болд- 800 сая ам доллар
9.”Шунхлай”, “АПУ” компанийн эзэн Г Батхүү- 700 сая ам доллар
10.Худалдаа хөгжлийн банкны эзэн Ж.Эрдэнэбилэг-700 сая ам доллар
11.”Жаст”, “Хадгаламж” банкны эзэн Ш.Батхүү- 612 сая ам доллар
12.”Макс” группын эзэн Д.Ганбаатар- 600 сая ам доллар
13.”Чоно” группын эзэн Т.Энхболдсодон-536 сая ам доллар
14.”Петровис”, “НИК”-ийн хувь эзэмшигч Д.Туяа-507,5
15.”Голомт” банкны хувь эзэмшигч Д.Баясгалан-500 сая ам доллар
16.”Голомт”-ын эздийн нэг, УИХ-ын гишүүн М.Зориг-500 сая ам доллар
17.”Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу -500 сая ам доллар
18.”Петровис”-ын босс Ж.Оюунгэрэл 437,5 сая ам доллар
19.”Нюьком” хувь эзэмшигч Р.Арвинцогт-400 сая ам доллар
20.”Адуунчулуун” ХХК-ийн эзэн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр -400 сая ам доллар
21.”Алтан тариа” группын эзэн Б.Цэнгүүн 400 сая ам доллар
22.”АПУ”-гийн босс П.Батсайхан-375 сая ам доллар
23.”Моннис” группын босс Б.Чулуунбаатар -368 сая ам доллар
24.”Номин холдинг” группын эзэн Ш.Баярсайхан- 340 сая ам доллар
25.МТ группын эзэн Р.Ганзориг-300 сая ам доллар
26.МСS группийн эздийн нэг Ж.Од- 300 сая ам доллар
27.”Ганьт” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ -253 сая ам доллар
28.”Хасбуу” группын эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл- 250 сая ам доллар
29.”Эрэл” группын босс Б.Эрдэнэбат-250 сая ам доллар
30.”Итгэлтолгой” ХХК, “Разноимпекс” ХХК-ны эзэн УИХ-ын гишүүн асан Ц.Батаа -230 сая ам доллар
31.”Сөүл” группийн захирал Н.Өнөрболор- 225 сая ам доллар
32.”Ажнай” группын эзэн, УИХ, ЗГ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ -200 сая ам доллар
33.”Бодь” группын захирал Л.Болдхуяг- 200 сая ам доллар
34.”Дорнын говь” ХХК-ийн эзэн Б.Дэлгэрсайхан -200 сая ам доллар
35.”Хурд” группын захирал Б.Чойжилсүрэн -180 сая ам доллар
36.”Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл -150 сая ам доллар
37.”Жигүүр гранд” ХХК-ийн захирал Д.Баттөр 150 сая ам доллар
38.”Мон Уран” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү- 125 сая ам доллар
39.”Алтай констракшн” ХХК-ийн эзэн Х.Бат-Эрдэнэ -124 сая ам доллар
40.”Монгол тамхи Со” ХХК-ийн эзэн Ц.Баянмөнх-110 сая ам доллар
41.”Эко констракшн” ХХК-ийн эзэн С.Нямдаваа-110 сая ам доллар
42.”Бишрэлт” группын эзэн Б.Ундармаа-103 сая ам доллар
43.УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн С.Баярцогт- 102 сая ам доллар
44.”Хүннү” ХХК-ийн эзэн Т.Лхагвадорж -100 сая ам доллар
45.”Эрдэнэт” УБҮ-ын дарга асан Ч.Ганзориг -100 сая ам доллар
46.”СББ” ХХК-ны эзэн Л.Элдэв-Очир 95 сая ам доллар
47.”Адамс Майнинг” ХХК-ийн захирал З.Номундарь- 85 сая ам доллар
48.УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр-83 сая ам доллар
49.”Буян” ХХК-ны эзэн Б.Жаргалсайхан -83 сая ам доллар
50.ЭБЭХ-ий сайд асан Д.Зоригт -80 сая ам доллар
51.”Топ Мебель”,” Кристиал таун” хотхоны эзэн Ц.Төрбат -79,6 сая ам доллар
52.”Жем интернейшнл” группын эзэн Ц.Цэрэнпунцаг -75 сая ам доллар
53.”Алтжин”-гийн Г.Алтан- 70 сая ам доллар
54.”Монгол газар” группын эзэн Ц.Мянганбаяр -70 сая ам доллар
55.”Цагаан шонхор” холдингийн эзэн Ч.Энхтайван -63 сая ам доллар
56.”Наран” группын эзэн С.Болдхэт 60 сая ам доллар
57.”Нью-Прогресс” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт -60 сая ам доллар
58.”Цаст” группын эзэн Н.Баярсайхан -58,5 сая ам доллар
59.”Монос” группын эзэн Л.Хүрэлбаатар- 55 сая ам доллар
60.”Туушин”ХХК-ийн захирал Н.Зоригт -52 сая ам доллар
61.”Улаанбаатар” зочид буудал, “Монгол ньюс” группын эзэн Б.Нандинтүшиг -50,5 сая ам доллар
62.”Женералимпекс” ХХК-ийн захирал Н.Зоригт -50 сая ам доллар
63.”БСБ” ХХК-ийн эзэн Б.Жаргалсайхан -50 сая ам доллар
64.”Бридж” группын хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Д.Ганхуяг- 45 сая ам доллар
65.”Бурхан Халдун” группын эзэн Н.Мөнхдаш- 45 сая ам доллар
66.”Мон Фреш” ХХК-ийн эзэн Т.Насанхүү -45 сая ам доллар
67.МСS группын хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан -45 сая ам доллар
68.”Оюуны Ундраа” группын эзэн С.Отгонбаяр- 43 сая ам доллар
69.”Сод Монгол” группын эзэн Ц.Анандбазар- 41 сая ам доллар
70.УИХ, ЗГ-ын гишүүн Н.Батбаяр -40 сая ам доллар
71.” Бөмбөгөр” захын эзэн Р.Бадамдамдин -35 сая ам доллар
72.”МСМ” ХХК-ийн захирал С.Болормаа- 33 сая ам доллар
73.”АСА” циркын эзэн сумоч Д.Дагвадорж -32 сая ам доллар
74.”Барс” группын захирал Ч.Амарбаатар- 30 сая ам доллар
75.”Корпорейт” буудлын эзэн, “Алтандорнод монгол” ХХК-ны эзэн С.Ганболд- 25 сая ам доллар
76.”Монполимет” ХХК-ийн эзэн Ц.Гарамжав- 25 сая ам доллар
77.”Интер” ХХК-ийн эзэн, УИХ-ын дарга З.Энхболд, -25 сая ам доллар
78.”Чингис” пивоны эзэн Д.Очирхуяг 25 сая ам доллар
79.”Гандирс” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж -24 сая ам доллар
80.”Мөнхийн үсэг” группын эзэн Д.Ганбат- 23 сая ам доллар.
Эх сурвалж:
URL: