Жүжигчин Г.Отгонцэцэг: Хэд хэдэн зураач нүцгэнээр минь зурах санал тавьсан
“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг сүүлийн үед сав л хийвэл
нүцгэлчих гээд байдаг хоббитой болсон. Тэрээр Rhodia загварын шоунд оролцон нүцгэн бүжиглээд авсан бол тун удахгүй өөрийн нүцгэн хөргийг ч зуруулж магадгүй нь.
Гоо сайхны мэс засал хийлгэж гоё болсноороо гоочлуулах үе бий ч тэрээр өөрийн зоримог төрх, үг хэлээрээ мятрашгүй гэдгээ харуулдаг. Тэр энэ зангаа дахин батлах нь бололтой. Одоогоос дөрөв таван жилийн өмнөөс эхлэн түүнд гоо үзэсгэлэнгээ хөрөгт мөнхөлж үлдээгээч гэсэн саналыг цөөнгүй зураачид тавьж байсан гэнэ. Тэдэн дунд нэр нөлөө бүхий уран бүтээлч ч бий аж. Харин тэрээр энэ саналаас “Цаг нь ирэхээр” хэмээн татгалзсаар ирсэн ч ойрноос үзээд алдахад буруудах юмгүй гэж бодож эхэлсэн гэнэ. Яг хэзээ вэ гэсэн асуултад тэрээр “Тэр өдрийн өнгө л мэднэ” хэмээн хариулж байна. Түүний зургийг зурах санал тавьсан зураачид дунд бүтэн таван жилийн турш хүсэлтээ уйгагүй илэрхийлж байгаа хүн ч бий гэнэ.
Харин хэн гэдэг эрхэм нь жүжигчин бүсгүйн залуу нас, гоо үзэсгэлэнг уран бийрийн аясаар мөнхлөн үлдээх нь удахгүй тодрох нь.
URL: http://www.fact.mn/13003.html