Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах хэрэгтэй

Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах хэрэгтэй

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага 1981 оноос эхлэн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэ жилийн хүнсний уриа нь “Тогтвортой хүнсний сүлжээ-Хүнсний болон шим тэжээлийн баталгаат байдал” бөгөөд дараах гурван зүйлийг ХХААБ-аас онцолц байгаа ажээ. Хангалттай шим тэжээлийн бодисыг эрүүл хүнсээр дамжуулан авах, Эрүүл мэндийн болон эрүүл ахуйн зөв мэдлэгт суурилсан эрүүл хүнсний тогтолцоотой байж эрүүл хүнс үйлдвэрлэнэ, Эрүүл хүнсний тогтолцоог зөв бодлого, зөв урамшуулал болон зөв засаглалаар бий болгох юм байна.

Мөн энэ өдрийн хүрээнд халамжийн төвийн хүүхдүүдэд хүнсний тусламж өгөх ажил, эссэ бичлэгийн уралдаан, “Хүнс эрүүл бол хүн эрүүл” эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулж байгаа билээ. ТББ-ын дэд тэргүүн Лхамсүрэнгээс тодрууллаа.

-Манай улсын хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалт түвшинд байдаг вэ?
-Хүнсний аюулгүй байдлын тухай төрийн бодлогод энэ тухай тусгаж өгсөн байдаг ч бүрэн хяналттай байдаггүй. Манайд Мэргэжлийн Хяналтын Газар хүнснээс дээж авдаг ч хөрс, ургамлаас дээж авч чадахгүй байна.

Мөн иргэдэд хүрэх хүнсний хэрэглээний талаарх мэдээлэл хомс байдаг. Жишээ нь малд тарилга хийх үед хэд хоногийн дараа тухайн малын махыг хэрэглэх талаар мэдлэггүй, мэдсэн ч ашигаа бодон зардаг. Үүнээс үүдэн олон өвчлөлүүд болох хортой хоргүй хавдар гардаг.

Мөн барилгын материалын бодисын саванд тараг, сүүгээ зараад байж байдаг. Мэргэжилтнүүд ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Мэргэжилтэнд байгаа ч юу хийхээ мэдэхгүй байдаг. “Намрын ногоон өдрүүд” шинэ ургацын ногооны худалдааны үеэр зургаан лаборатори ажиллуулна гэсэн боловч гар утас шиг тестэрээр шалгалт хийж байсан.

-Бусад оронд хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байдаг юм бол?

-Жишээлбэл, Франц улсын хүнсний аюулгүй байдалд хандах туршлагаас авахад вирусгүй мах, сүүг хэрэглэдэг. Махаа чаналгүй шууд хэрэглэн, сүүг саасан даруй ууж болдог. Энэ дэвшил нь фермерийг малд, зориулалтын тусгай тэжээлийг өгөн өсгөдөг юм.

Манай орон болон хойд хөршид хүнсийг хоёр сар хөлдөөн хадгалдаг бол, Европын орнууд өдөрт нь нядалж хэрэглээнд шууд нийлүүлдэг. Ингээд 3 хоног болох юм бол үнэ нь хүртэл буурдаг. Харин манай улсад нийлүүлэхдээ ч хэрэглэхдээ ч хэд хэдэн удаа хөлдөөж гэсгээж ашигладаг. Махыг хоёр удаа гэсгээхэд шим тэжээл нь алдагдаж резин болж хувирдаг. Энэ бол маш буруу юм.

-Тэгвэл хэрхэн хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэх вэ?
-Хүнсний хангамж нийлүүлэлтийн тогтолцоогоо ахин харах хэрэгтэй. Бодлогын хүрээнд өөрчлөлт хийж, мөн гадаадаас хүний биед аюулгүй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах техник, туршлагыг хэрэглээнд нэвтрүүлж буй хувь хүн албан байгууллагатай харилцан холбоотой ажиллабал хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд дорвитой ахиц гарна. Чанар дээшлэх тусам эцсийн үнэ өсдөг.

Тиймээс санхүүгийн тал дээр ч тохирсон бодлогыг оруулахаар ажиллах хэрэгтэй. Иймд эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн, судлаачид болон оюутнуудын дунд зохион байгууллаа. Энэ хурлын хүрээнд хүнсний аюулгүй байдлын талаарх олон санаа төрөх юм.

Б.Энхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих