Спорт цогцолборын барилга хугацаандаа ашиглалтад орсонгүй

7472f7a54453f0433f88d446c7dad0f4_LДархан-Уул аймгийн шинэ Спорт цогцолборын барилга байгууламж энэ онд ашиглалтад орох байсан ч чадахгүй нь.

Хоёр жилийн өмнө тендэрт шалгарсан гүйцэтгэгч “НЭМБАР” барилгын компани 11 тэрбум 600 сая төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Төсөвт өртгийн 312 сая төгрөгийг 2011 оны улсын төсөвт суулгасан байсан бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс зөвхөн тухайн оны төсөвт суусан мөнгөнд тааруулж ажлаа хийгээд бусдыг нь өөрсдийн нөөц бололцоогоороо үргэлжлүүлнэ гэдгээ тухайн үед хэлж байсан ч хэлсэндээ хүрээгүй байна.

Учир нь өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөх байсан спорт цогцолборын төсөвт өртөг энэ оны улсын төсөвт 21.4 тэрбум болж 1.9 дахин нэмэгдэж тусгагджээ. 2200 хүний суудалтай их заал, туслах заал, усан бассейнтай байхаар зураг төсөл нь хийгдсэн уг барилга таван хэсгээс бүрдэх тус цогцолбор ажлын байрны зориулалтын хэсэг, 250 хүний суудалтай ресторан, 60 хүний суудалтай кафе, 200 хүний суудалтай хурлын заал, 150 хүний ортой есөн давхар зочид буудалтай байхаар төлөвлөгдсөн уг барилга хугацаанаасаа хоёр жилийн дараа буюу ирэх онд ашиглалтад орох тухай хотын Захирагчийн албаны дарга Д.Батжаргал ярилаа.

Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих