Эминемийн охин мисс болжээ

new photo

Алдарт реп дуучин Эминемийн охин Хэйли 17 нас хүрчээ. Тэрээр өөрийн суралцдаг Мичиганы дунд сургуулийнхаа миссийн тэмцээнд оролцож түрүүлсэн бөгөөд энэ үеэр Эминем охиноо дэмжихээр хүрэлцэн иржээ. Тэрээр охиноо зургаан настай байхад нь эхнэр Кимээсээ албан ёсоор салсан байна. Хэйли таван настай байхдаа аавынхаа клипэнд тоглон анх олны танил болж байсан аж. Сургуулийнхаа мисс болсонд Эминем охиндоо баяр хүргэн үнсэж цэцгийн баглаа бэлэглээд хүмүүс бүчихээс өмнө машинаа хөлөглөн “зугтжээ”.

Б.Сансар

- Эх сурвалж : http://shuurga.mn/


URL:

Сэтгэгдэл бичих