НИТХ дахь МАН-ын бүлгээс Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн амласан Гэр хорооллын иргэдийг тохилог амины орон сууцанд амьдрах нөхцөл боломжоор хангах, барилгажуулах ажлыг МАН-ын бүлэг дэмжиж, НИТХ-аар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийг баталсан.
Хөтөлбөрийн хүрээнд МАН-ын бүлгээс Гэр хорооллын барилгажилтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцаж, дахин төлөвлөлтийн байршилд амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан.
Өнгөрсөн сарын 26-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XII Хуралдааны явцад төсөл өргөн баригч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх “Төслийн удирдах хороо”-ны дарга Д.Баттулга нарын зүгээс төсөл хэрэгжих явцын ерөнхий мэдээллийг хийсэн.
Гэвч Төсөл удирдах хорооноос хийсэн танилцуулгын явцад дахин төлөвлөлттэй холбоотой барилгын ажлын явцын мэдээлэл бүрхэг, өнөөдрийн байдлаар нийт хэдэн өрхийн газар чөлөөлөгдсөн, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэн хийгдсэн, газрын нөхөн олговор төлбөл зохих эзэддээ хүрсэн эсэх, мөн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулснаар агаар хөрсний бохирдлын хувь хэмжээ өсөх болон буурах урдьчилсан судалгаа, хүн ам, дэд бүтцийн төвлөрлийн тооцоолол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн судалгаа хийгдээгүй байгаа нь учир дутагдалтай байна.
Бодит мэдээлэл хомс байгаагаас дахин суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэд, газрын эздэдтөсөл хэрэгжүүлэгч компаниуд төсөв, хөрөнгө оруулалтын бэрхшээл, үл ойлголцлоос үүдэн ажлаа дутуу орхисон тохиолдолд үүсэх хохирлыг хэн хэрхэн барагдуулах, тохиролцоо нэрийн дор иргэдийн газрыг үнэгүйдүүлэх, хүч түрэмгийлэх, хууран мэхлэх аргаар иргэдийг луйвардсан тохиолдолд иргэний энэ маргааныг хууль эрх зүйн ямар актаар шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийгдээгүйгээсгэр хорооллын барилгажилтын ажил төрийн нэрээр хийгдсэн хадгаламж зээлийн хоршооны луйварыг давтах вий гэсэн гэсэнэргэлзээ, үл итгэх хандлага үүсэх шалтгаан болж байна.
Тиймээс иргэдийн эргэлзээг арилгах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдах хорооны дарга Д.Баттулга нараас иргэдэд үүсч болзошгүй бүхий л эрсдлийг батлан дааж буйг баталгаажуулсан “Батламж” олгохыг дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байгаа нийт иргэдийн нэрийн өмнөөс шаардаж, шаардлагыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өргөн барьсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн I ,II ээлжийн төсөл нь НИТХ-аар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол” болгох зорилттой зөрчилдсөн, “Нийтийн орон сууц”-ны хороолол болгон хүн амын нягтралыг нэмэгдүүлэх төлөвлөгөө болсонд МАН-ын Бүлгийн зүгээс эсрэг байр суурьтай байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлж байна гэж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэв.
URL: