“MNBC” кабелийнхан хэрэглэгчдийг хулхидсаар л…

c63b98b7ce620777bigМонгол улс 2014 оны долоодугаар сараас дэлхийн жишигт нийцсэн тоон системд шилжиж телевизийн салбартаа шинэчлэл хийх гэж байгаа билээ. Цөөн хүн амд дэндүү олон тоотой телевизүүд мэдээлэл цацахын сацуу энэ төрлийн бизнес хөгжин цэцэглэж, хот хөдөө гэлтгүй кабелийн суваг үзэх боломж нээгдэв. Авууштай ч гэсэн алдаа ихтэй энэ үйлчилгээнд иргэдийн бухимдалтай байгаа мэдээллийг хүргэе. Гэр хороолол гэдгээрээ бусдаас ялгаварлагдсан нийслэлийн хамгийн олон оршин суугчидтай хорооллуудад кабелийн суваг гэж байхгүй байхад MNBC агаарын олон сувагт телевиз нэвтэрч 100 орчим мянган төгрөгтэй айлууд сар бүр 7000 төгрөгөөр карт цэнэглэн кабелийн телевиз үзэх боломж нөхцөл нээлттэй болсон билээ. 2007 оноос хойш нийслэлийн бүхий л гэр хороолол, мөн лагериудад энэхүү үйлчилгээг нэвтрүүлснийхээ төлөө тус компани багагүй ашиг орлого олсон. Тэд хэрэглэгчдийнхээ тоог хэзээ ч олон нийтэд ил тод зарладаггүй бөгөөд гэр хорооллын 10 айл тутмын найм нь MNBC кабелийн телевизтэй байдгийг хэд хэдэн хорооны ажилтнаас тодруулсан юм. Хамгийн гол нь тэд хэрэглэгчдээ бүтэн зургаан жилийн турш хууран мэхэлж байгаа аж. 100 айлын Лхам худалдааны төвийн дэргэдэх MNBC агаарын олон сувагт телевизийн төв байранд орж гомдол гаргаж буй иргэдтэй уулзаж зарим нэг зүйлийг тодрууллаа.

Иргэн Ж:
Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Тус кабелийн телевизийг 2010 оны наймдугаар сард тавиулсан. Анх гэрээ хийхдээ 48 сувгийг байнга үздэг болно гэсэн боловч 34 суваг гардаг, мөн байнга гацдаг. Тэгсэн хэрнээ сарын төлбөр нь таван мянга байж байгаад нэмэгдээд долоон мянга болчихсон. Төлбөрөө нэмлээ гээд мөнгөө төлөөгүй биш төлсөөр л байгаа боловч сарын 30 хоногийн талд нь л кабель үздэг, бусад өдөр төрөл бүрийн бичигтэй алдаа заагаад огт гардаггүй. Одоо төв дээр нь ирээд гацаад байна гээд гомдол гаргахаар манайх төхөөрөмжөө сольсон, юу ч гэнэ үү тэрийг дахиад хуучин төхөөрөмж дээрээ тавь орчим мянган төгрөг нэмж өгөөд солиулвал жинхэнээсээ гарна гэх юм. Бидэнд хуурамчаар гардаг кабель тавьж өгсөн хэрэг үү. Тэтгэврийнхээ мөнгийг шавхан байж кабель тавиулаад хүссэн мэдээллээ авч чадахгүйн дээр дахиад мөнгө өгч тоног төхөөрөмжөө соль гээд байгааг ойлгохгүй байна. Зүгээр л шулж байгаа хэрэг биш гэж үү.Иргэн Г: Би СХД-ийн есдүгээр хороонд амьдардаг. Манайх хашаанд дөрвөн айл байдаг, дөрвүүлээ энэ кабелийг тавиулсан. Манайх 2009 оны тавдугаар сард тавиулсан бөгөөд хүлээн авагчийн 84 мянга, суурьлуулсан 10 мянга, гурван сарын төлбөр 15 мянган төгрөг, нийтдээ 109 мянган төгрөг өгч байсан. Тэрнээс хойш сар бүрийнхээ төлбөрийг ихэвчлэн бөөнөөр нь өгдөг. Гэвч кабель маань үргэлж тасардаг. Энэ зун нэг хэсэг бүр 20 гаруй хоног гараагүй хэрнээ л хураамжаа цагт нь авсан, яагаад гарахгүй байгаа талаар асуухад, Баянхошуунд байдаг дамжуулах антенн шатсан учраас 500 орчим айл танайх шиг байдалд байгаа, удахгүй янзлагдана гэж хэлээд яг улсын баяр наадмын өдрүүдээр кабельгүй сууж байлаа. Гомдол гаргахаар шийдэж өгнө л гэдэг болохоос шийдэж өгдөггүй. Бас одоо 10 гаруй суваг л гарч байна. Уул нь бол одоо яриад байгаагаар нь 64 суваг гарах ёстой юм шиг байгаа юм. Бас мөнгө нэмж өгөөд төхөөрөмжөө сольж болно гэх. Анхнаасаа солих байсан юм бол яах гэж муу төхөөрөмж өгсөн юм. Энэ талаар хашааныхаа айлуудтай зөвлөлдөж байгаад бид өнгөрөгч дөрөвдүгээр сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан ч бидний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Нэгэнт тавиулчихсан болохоор энэ асуудлуудаа шийдвэрлүүлэх хэрэгтэй ч эднийх хэрэглэгчдийг хульхидаад, телевизээр болохоор маш сайн, чанартай гээд худлаа реклам цацаад байх юм. Ямар сайндаа л энэ хол гомдол мэдүүлэхээр ирж байхав дээ.

Гэх мэтчилэнгээр гомдол гаргах хэрэглэгчид MNBC кабелийн телевизийн байранд олон байх бөгөөд ийм байдал тасардаггүй гэнэ. Мөн үйлчилгээний ажилтнууд нь ажлын байрандаа төдийлөн байдаггүй бөгөөд төлбөрөө төлөөд гурав хоночихоод байхад кабель нээгдэхгүй, заавал утсаар ярьж хэл ам хийж байж нээдэг, гурав хоног хэрэглэгчдийг кабельгүй байлгасныхаа төлөө уучлал гуйдаггүй, мөн сарын төлбөрөөс хасдаггүй зэрэг шударга бус олон үйлдлийг агаарын олон сувагт гэх MNBC кабелийнхан гаргаж, холбогдох газрууд нь хариуцлага тооцохгүй байсны хирээр даварч байгаа юм гэнэ. Хариуцлага тооцож хянаж шалгах ёстой Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газар, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх төрийн харьяаны газрууд энэ кабелийн телевизийн эргэн нэг харж, иргэдийг боловсон луйвардаж байгаа байдалд хяналт тавих биз ээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 4 June 2015

Тиймээ, энэ телевизийг битгий тавиулаарай. Хуурамч сурталчилгаа хийдэг. 70119944 утас нь ашиглалтанд байдаггүй юм байна.

Нэр: Дорж Огноо: 4 June 2015

Энэ телевизийн үйлчилгээ маш муу. Утас нь хаалттай байдаг.

Нэр: Anonymous Огноо: 21 September 2016

7710994 shdee utas ni malnuudaa

Нэр: 77109944 Огноо: 21 September 2016

77109944

Нэр: Anonymous Огноо: 26 October 2016

TV9n 2.r suwgiig oruulaarai.

Нэр: aagi Огноо: 16 March 2017

ene muu giiiin utsan bolohgvi bn

Нэр: Zochin Огноо: 21 May 2018

77109944 утас чинь ажилладаг юм уу. Байнга ярьж бга дохио өгч байх юм.

Сэтгэгдэл бичих