Элчин сайд Б.Энхмандах Хонгорынхныг тавласан уу?

18871МАН-ын гишүүн, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдангийн Энхмандах өнөөдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин болон намынхаа Удирдах зөвлөлд хандан захидал илгээлээ. Тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх болсноо албан ёсоор зарласан юм. Уг захидалд “МАН-ын жирийн гишүүн миний бие намынхаа шинэчлэлтэд өөрийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудлаа.

Б.Энхмандах миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшин өрсөлдөх болж байгаагаа та бүхэнд уламжилж байна. Ингэхдээ амин хувиа бодон дипломат албаа үргэлжлүүлэн хашиж, амар жимэр амьдрах уу, намын амьдралын нэн эгзэгтэй үед намын хамт олныхоо итгэлийг авч, улс төрийн халуун тогоо руу орох уу гэсэн хоёр замаас амьдралынхаа сонголтыг хувь хүний хувьд хийж, намын гишүүнчлэлээ сэргээн, өөрийн Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, нээлттэй өрсөлдөхөөр шийдсэн болно” хэмээв.

Харин түүний энэхүү шийдвэрийг улстөр судлаачид болон иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилж байгаа юм. Элчин сайд Б.Энхмандах нэгэнтээ Хонгор сумын хэдэн зуугаараа хордсон иргэдийг маш зэрлэгээр тавлаж байсан удаатай гэнэ. Өөрөөр хэлбэл “Та нар харь гаригийнханд л ханд. Хонгор хоргүй гэдгийг манай дэлхий оношилж чадсангүй” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: www.aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих