Цаг уурын өөрчлөлтийн тусгай зөвлөлийн хурал Гүржид болов

nice viewНҮБ-ын Засгийн газрын хоорондох цаг уурын өөрчлөлтийн тусгай зөвлөл буюу IPCC-ын 37 дахь хурал 14-ний өдөр Гүржийн Батуми хотод эхэллээ. 5 хоног үргэлжлэх энэ хуралд 110 улс орны засгийн газрын байгууллага ба эрдэм шинжилгээний салбарын 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлаар төлөөлөгчид тус зөвлөлийн өнгөрсөн сард Шведийн Стокгольмд нийтэлсэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үнэлгээний 5 дахь тайланг хэлэлцэнэ.     Өнгөрсөн сарын 27-нд IPCC-ийн 1-р ажлын хэсэг Стокгольмд тайланг хэлэлцсэний дараа 5 дахь үнэлгээний тайлангийн эхний хэсэг болох “Цаг уурын өөрчлөлт 2013, байгалийн шинжлэх ухааны үндэс”-ийг албан ёсоор нийтлэв. Тайлангийн бүх агуулгыг 2014 оны 10-р сараас өмнө нийтэлнэ.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих