Америкийн ардчиллын тогтолцоо алдагдаж байна гэв

278136d60fa5d89dbigАмерикийн Сангийн сайд асан Лауренс Саммерс 14-ний өдөр хэлэхдээ, өнөө Засгийн газрын үйл ажиллагаа зогссон ба АНУ-ын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхээр Вашингтоны шийдвэр гаргагчид завгүй ажиллаж байна. Санхүүгийн энэхүү царцанги байдал нь алсдаа Америкийн ардчиллын тогтолцоо алдагдах шилжилтийн цэг болж магадгүй гэжээ.

Саммерс мөн өдөр “Вашингтон пост сонин” -д нийтэлсэн өгүүлэлдээ, Америкийн хоёр нам өнөө Засгийн газраас түр санхүүжүүлэх төсөв болон өрийн дээд хэмжээг нэмэх хугацааг хэр урт байлгах тэрчлэн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн зарим гаалийн татварыг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Эдгээр нь Америкийн эдийн засагт тулгарч байгаа гол асуудал биш, харин эрчтэй арга хэмжээ авч эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь гол үүрэг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх асуудал дээр Америкийн хоёр намд сайн санаачилга байгаа. Хоёр нам төсвийн хэлэлцээг бус харин эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд гол хүчин чармайлт гаргах ёстой.. Ингэвэл Америкийн Засгийн газрын санхүүгийн байдал сайжрах бөгөөд Америк ч хүчирхэг орны дүр төрхөө харуулж чадах болно гэжээ.

\Навч орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих