GLOBAL FINANCE ГОЛОМТ БАНКИНД “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

GLOBAL FINANCE ГОЛОМТ БАНКИНД “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүл 2013 оны 3 дугаар сард “Best Bank Award 2013” шагналын эзэн болсон дэлхийн банкуудыг зарласан билээ. Уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Вашингтон хотноо болж Голомт банк 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк” шагналын эзэн боллоо.Тус сэтгүүл дэлхийн шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал зэрэг нь тус банкийг шилдэг банкаар шалгаруулах үндэслэл болжээ.

Дашрамд дурьдахад тус сэтгүүлээс Голомт банкийг “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк” шагналын эзнээр тодруулаад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих