Мухаммед Мурсиг дахин 30 хоног хорино
Египетийн шүүх өчигдөр хуралдаад Ерөнхийлөгч асан Мухамед Мурсиг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
М.Мурсиг хорих хугацаа өчигдөр дуусч, батлан даалтаар гарах боломжтой болоод байх үед ийнхүү дахин 30 хоног хорихоор болсон байна. Каирын давж заалдах шатны шүүхээс гаргасан мэдээллээс үзвэл түүнд тулгаад байсан хэргүүд дээр тагнуул хийж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн дахин нэг зүйл анги нэмэгдэж байгаа бололтой.
М.Мурси нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өөрийн эрх мэдлийн хүрээг тэлэх бодлого барих болж үүнээс үүдэн ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч иргэний дайн дэгдэхийн даваан дээр цэргийнхэн М.Мурсиг огцруулж, гэрийн хорионд оруулаад байгаа билээ.
Х.Батсайхан
URL: