У.Хүрэлсүх буцаж, С.Баяр МАН-ын Их хуралд оролцохгүйгээ мэдэгдлээ

b1b78863647698bbbigМАН-ын Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Их хурал нь дөхөх тусам тус нам доторхи жигүүр, фракцуудын үйл ажиллагаа идэвхижиж бужигнаантай байгаа сурагтай. Намын Их хурлын гишүүд хэнийг даргаа болгох вэ гэдэг асуудлыг тойрч, дэмжиж буй нэгнээ МАН-ын дарга болгочих санаатай олон уулзалт, зөвлөгөөнүүд ч зохион байгуулсаар байна. Шууд хэлбэл, МАН-ын Их хурлыг хайрцаглах сонирхол бүгдэд нь байгаа аж.
Нам доторхм жижиг улс төрчид ийн бужигнаж байхад МАН-ын нөлөө бүхий эрхмүүд болох У.Хүрэлсүх, С.Баяр нар Их хуралдаа оролцохгүй гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, У.Хүрэлсүхийн хувьд эртнээс оролцохгүйгээ мэдэгдсэн.
Харин С.Баярын хувьд өөрөө намын дарга болж чадахгүй гэдгээ мэдмэгц Сү.Батболдтой УИХ-ын гишүүн Н.Энхболдыг зүтгүүлэх тохироо хийсэн гэх. Тэрээр энэ удаагийн их хуралд ямар нэгэн шатгаангүйгээр оролцохгүй гэдгээ хэлсэн байна. Ийнхүү намынхаа Их хуралд оролцохгүй болсон нь түүний өмнөх улс төр, хууль бус үйлдлүүдтэй холбоотой гэж яригдаад эхэлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих