Монголд цөмийн хаягдал хадгалах байгууламж нууцаар байгуулж байна
Японы ЭЗ-Худалдааны яам, Америкийн Энергийн Яамтай хамтран цөмийн хаягдлыг хадгалах олон улсын анхны байгууламжийг Монголд барих төлөвлөгөөг нууцаар явуулж байгаа тухай Японы сайтад бичигджээ /эх сурвалж http://bit.ly/mUxhhx/ . Тус байгууламжийг барих нууц гэрээ нь шинэ юм биш бөгөөд одоогоос 6 жилийн өмнөөс хэлэлцэгдэж иржээ. Энэ тухай судлаач Д.Ганхуяг “Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ.
Харин М.Энхсайхан утсаар захидлыг чинь Ц.Элбэгдоржид шилжүүлсэн, болж байна уу гэж хэлсэн юмдаг. Шалгах эрх мэдэл өөрт нь байсан атал “шилжүүлж” байгаа нь араа бодсон хэрэг юм даа. Мөн Тагнуулын Газраас утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байж билээ.
Энэ цагаас хойш би л хувьдаа Монголд төр байхгүй гэсэн итгэлтэй дүгнэлтэд хүрсэн юмдаг. Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог” гэжээ. Энэ байгууламжийг байгуулж байгаа талаар УИХ-ын зарим гишүүд ямарч мэдээлэлгүй байна. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц энэ хэрэгт Монголын томоохон эрх мэдэлтнүүд оролцсон бололтой.
С.Будрагчаа
URL: