Боксчин Д.Отгондалай орой 19 цагт тоглоно

cc4aa7c631fb6dcforiginalКазахстаны нийслэл Алматы хотноо 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн.

Аравдугаар сарын 14-26-ны өдрүүдэд болох 17 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 100 орны 457 ширэн бээлийтэн өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр 52, 91 кг жингийн тулаанууд болсон ч энэ жингүүдэд манайхаас тамирчин оролцоогүй. 52 кг-ийн жинд ОУХМ Х.Энхдэлгэр өрсөлдөх байсан ч боксын холбоо насанд хүрэгчдийн ДАШТ-д заавал 19 нас хүрсэн тамирчин оролцуулах шаардлага тавьсан тул хугацааны хувьд өөр тамирчнаар солих боломжгүй болж, энэ жинд тамирчнаа явуулж чадаагүй юм.

Харин өнөөдөр ДАШТ 60, 64 кг-ийн жингийн тулаанаар үргэлжилнж байгаа бөгөөд 60 кг-ын жинд манай тамирчин Д.Отгондалай Кенийн тамирчин Жон Майтайтай орой 19:00 цагаас тоглох болжээ.  Мөн 64 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогтоо хийлсэн тул өнөөдөр тоглолтгүй өнжих юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих