Цахим худалдаа

http://stat.gogo.mn/news/2013/10/15/mungu.jpgХүний хүсэл хязгааргүй, өнөөдөр нэг хүслээ биелүүллээ гэхэд маргааш дахин өөр зүйлийг хүсч биелүүлэхийг хүснэ. Тийм ч учраас хүний амьдрах хүсэл хязгааргүй байдаг байх.

Тэрхүү түм буман хүслийг гүйцэлдүүлэх хэрэгслүүдийн нэг нь яах аргагүй мөнгө юм. Үүнтэй холбогдуулаад түүхийн шинж чанартай нэгэн зүйлийг өгүүлвэл хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн эрин үе болох  чулуун зэвсгийн үеэс барааг, бараагаар буюу тухайлбал буудайг амьтны арьсаар гэх мэтчилэн бартер хэлбэрээр солилцон, хэрэгцээгээ хангадаг байжээ. Шинэ чулуун зэвсгийн үеэс бартерийн худалдааны тогтолцоог халж, тэрхүү солилцох эд, бараа, таваартай эн тэнцэхүйц үнэ цэнэтэй үнэт цаасыг бий болгожээ. Мөнгөөр хийгдэх солилцоо нь дээрхи тогтолцоотой харьцуулахад цаг хугацаа, хөдөлмөр, гүйлгээний зардлыг хэмнэсэн төдийгүй олон нийгмийг дамнасан, өөрийн үнэ цэнийг хэзээд хадгалж буй үнэт цаас юм. Ингээд үзэхээр худалдаа наймаа бүр эртнээс хийж ирсэн нь тодорхой байгаа биз.

Үүнээс улбаалаад мөнгийг хэрхэн хадгалах хэрэгцээ үүссэнээр банк бий болсон, мөнгийг олон улс даяар тодорхой тогтсон өртөгөөр арилжаалж, солилцохыг валютын арилжаа, олон улсын худалдаа гэхчлэн эдийн засаг, санхүүгийн салбар тэлэн хөгжсөн билээ. Өнөө үед техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор бараг бүхий л салбарууд мэдээллийн технологийн салбартай хавсран хөгжиж байгаа юм.. Эдийн засаг, санхүүгийн салбарт ч гэсэн энэ нь биелэлээ олсны хэлбэр нь цахим худалдаа гэсэн ойлголт юм.

Хөлөө чилтэл, цаг заваа ихээхэн зарцуулж дэлгүүр хэсэхийн оронд гэртээ интернэтэд холбогдон онлайн худалдааны аль нэг цахим хуудас руу хандан хайлтын системд хүссэн бараагаа бичихэд өнгө, хэлбэр, дизайн, хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь олон төрлөөрөө иржийтэл гараад л ирнэ.  Ингээд л тухайн худалдан авагч онлайн “Window shopping” хийн хүссэн бараа, бүтээгдэхүүнээ онлайн төлбөр тооцоогоор хийн авах боломжтой. Уг жишээ бол цахим худалдааны өчүүхэн хэсэг нь.

http://stat.gogo.mn/news/2013/10/15/e-sale.jpgЭлекрон худалдаа буюу цахим худалдаа ч гэж олны дунд танил болсон энэхүү ойлголт нь интернэт сүлжээний тусламжтайгаар худалдаа, арилжаа хийхийг хэлж байгаа юм.

Мөн түүнчлэн, мобайл худалдаа, онлайн бизнесийн төрөл бүрийн үйл ажиллагаа, цахим байдлаар төлбөр тооцоо хийх, сүлжээний бизнес, интернэт маркетинг, цахимаар мэдээ мэдээлэл солилцох, бараа материалын менежментийн систем, автоматаар өгөгдөл цуглуулах үйлчилгээ гэх зэргүүд нь цөм үүнд хамаарна.  Түүхийн хувьд хамгийн анх цахим худалдааны суурийг тавьсан зүйл нь 1971-1972 оны хооронд Массачусестийн их сургуулийн мэдээллийн технологийн тэнхим болон Стэнфордын их сургуулийн хиймэл оюун ухааны лаборторийн хэсэг бүлэг оюутнууд Арпанетийн ашигладаг сүлжээний цахим худалдааны бүтцийг зохион байгуулсан явдал юм. 1979 онд Майкл Алдрич гэх хүн хамгийн анхны онлайн шоппингийн системийг бүтээж, 1984 онд  Канад болон АНУ-ын Цахим худалдааны төв байгуулагдсан. Энэ нь хамгийн анхны цогц худалдааны төв гэдэг утгаараа онцлогтой байсан юм.

Орчин үеийн цахим худалдаа дан ганц интернэт сүлжээнд холбогдсон компьютертэй холбож арилжаа наймаа хийх ойлголт бишбөгөөд ухаалаг гар утас, сошиал медиа, цахим шуудан зэргээр дамжуулан бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаагаа тэлсээр байна.

Цахим худалдаа нь дараахь төрлүүдэд хуваагддаг билээ. Үүнд:

•    B2B–бизнесийн байгууллагаас бизнесийн байгууллага /Microsoft/
•    B2C – бизнесийн байгууллагаас хэрэглэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх /www.amazon.com/
•    C2B – хэрэглэгчээс бизнесийн байгууллага /www.ebay.com/
•    C2C –хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд үүсэх цахим худалдааны төрөл юм.

Мөн түүнчлэн өнөө цагт цахим худалдаа нь дараахь байдлаар хуваагддаг:
•    Виртуал дэлгүүр буюу хийсвэр орчинд бий болсон дэлгүүр, үүгээр дамжуулан албан байгууллагууд өөрийн цахим хуудаст бараа материалын каталогаа байршуулж, хэрэглэгчдийг хийсвэр орчинд  худалдаалж болно гэсэн үг.
•    Цахим хуудас, онлайн системд суурилсан орчинд төрөл бүрийн бараа материал зарах, худалдаалах
•    Сошиал медиа болон вэб холбоосуудаар дамжуулан хүн ам зүйн өгөгдөл, мэдээ мэдээллийг цуглуулах
•    Цахим мэдээ мэдээллийг бизнесийн байгууллагаас бизнесийн байгууллагын хооронд солилцох
•    Цахим шуудан болон факс ашиглан ирээдүйд хүлээгдэж буй хэрэглэгчдийг бий болох, тэднийг татах арга хэмжээ авах зэрэг юм.

Олон улсын түвшинд НҮБ-ын загварчилсан хууль буюу электрон худалдааны загвар хууль, олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын конвенц Дэлхийн Худалдааны Байгууллагаас холбоотой оюуны өмчийн асуудлуудын тухай гэрээ (TRIPS) зэрэг хуулиуд хэрэгжиж байна.

2012 оны 5-р сарын байдлаар 7 тэрбум хүн дэлхий дээр амьдарч, түүний талаас илүү хувь нь интернетийн байнгын хэрэглэгч болсон өнөө үед цахим орон зай түүний нийтлэг зохицуулалт буюу тэр дундаа интернет худалдааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ. Олон улсад цахим худалдааны ашиг орлого өмнөх жилээс 21,1 хувиар буюу 1 триллион саяар  өссөн байна.  Өмнөх жил Өмнөд Америкийн бүс нутгууд цахим худалдаагаар дэлхийд тэргүүлж байсан бол  2013 онд  Ази номхон далайн бүсийн улс орнууд Өмнөд Америкийг ардаа орхиж чаджээ.

Бизнесийн байгууллагаас хэрэглэгчид рүү чиглэсэн  худалдаа буюу “B2C”-ээр дэлхийн бүс орнууд дараах байдлаар жагсан байна.

1.    Ази Номхон Далайн бүс орнууд: 33,4 хувь
2.    Өмнөд Америк: 31,5 хувь
3.    Баруун Европ: 25,7 хувь
4.    Зүүн Европ: 3,9 хувь
5.    Латин Америк: 3,5 хувь
6.    Африк: 2,1 хувийн үзүүлэлттэйгээр үнэлэгджээ.

Ашиг, орлогын хувьд дараахь орнууд тэргүүлсэн байна.

1.    АНУ- 384,80 тэрбум доллар
2.    Хятад: 181,62 тэрбум доллар
3.    Их Британи: 141,53 тэрбум доллар
4.    Япон: 140,35 тэрбум доллар
5.    ХБНГУ: 53,00 тэрбум доллар

Энэхүү Ази Номхон Далайн бүс орнуудын хэсэгт БНХАУ, БНЭУ, Индонези зэрэг улсууд тэргүүлж байгаа бөгөөд B2C хэлбэрээр  дэлхийн зах зээлийн борлуулалт, ашиг орлогонд асар их хувь нэмрээ оруулж байгаа юм.

“Made in China” гэх үгийг дэлхийн аль ч орны дэлгүүрүүдээр тархуулж чадсан БНХАУ нь цахим худалдааны чиглэлээр олон улсад маш эрчимтэйгээр хөгжиж байгаа нь тэр бүр итгэл хүлээлгэж чаддаггүй  онлайн худалдааг хэрэглэгчдийн итгэл, найдварыг олж чадтал хөгжүүлсэн нь тус чиглэлийн хууль дүрэм журмын хэрэгжилтийг зузаатгаж, нэгдсэн удирдлага, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлдэгтэй холбоотой юм байна. Дашрамд дурдахад  цахим худалдаанд хамгийн их эрэлт хэрэгцээ ихтэй, амжилттай борлуулалттай байдаг бараа нь ном юм байна.

Ном авсан хэрэглэгчид нь тэр бүр гомдол ирүүлээд байдаггүй, мөн дэлхийн нийтээр www.amazon.com нь энэ чиглэлийн салбартаа брэнд болон бататгаж чанартай үйл ажиллагаа явуулдагтай холбоотой юм.

http://stat.gogo.mn/news/2013/9/11/data.jpg
“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ

URL:

Сэтгэгдэл бичих