Гар утасны нөлөөлөл

Гар утас тархины хөгжлийг удаашруулдаг хэмээн судалгааны багийн эрдэмтэн Григорьев бичсэн байна. Түүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг. Нэг үгээр хэлбэл гар утас яг антенн шиг үйлчилдэг. Тиймээс гар утсыг толгойноосоо 35 см-ээс хол зайд байлгах ёстой.Үүнээс үүдэн гар утас нь эзнээ ядаргаанд оруулж, нойргүйдэлд хүргэдэг байна.

Саяхан Их Британийн “Which?” сэтгүүл шуугиан тарьсан нэгэн судалгаа явуулжээ. Судлаачид гудамжинд явж байсан хүмүүсийн гар утас болон нийтийн бие засах газрын суултуураас нянгийн шинжилгээ авч үзсэн байна. Гар утсан дээрх нянгийн хэмжээ ОО-ын суултуурынхаас 18 дахин их гарсан гэвэл итгэхүү? Гэтэл үүний тайлбар маш энгийн. Бие засах газрын суултуурыг 3-4 цаг тутамд угааж цэвэрлэдэг бол бид гар утсаа барагтаа л цэвэрлэдэггүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд суугаад бид утсаараа ярьдаг. Эмнэлэгт дараалалд сууж байхдаа ч утсаар ярьсаар байдаг. Гараа угаадаг хэрнээ утсаа бол үгүй. Тэгээд л тоолж баршгүй нянтай гар утсаа өдрийн хэд нүүрэндээ хүргэдэг. Тиймээс утсаа байнга цэвэрлэж ариутгах хэрэгэй шүү.

Гар утаснуудаас цацарч байдаг цацргийн хэлбэрийг ионжуулдаггүй хэлбэрийн цацраг гэдэг байна.“Энэхүү бичил цацраг нь чухам яаж хүний толгой тархи, бие цогцост үйлчилж байдгийг нь төсөөлбөл гал тогооны бичил долгионы зуухны ажиллагаатай нэн төстэй ажилладаг ба үүний үр дүнд хүний тархи аажмаар шарагдаж байдаг. Ийм учраас хүний тархи болон бие эрхтэнд хорт хавдарын голомт үүсч хөгжихийн зэрэгцээ ой санамж мохож муудах зэрэг бусад олон сөрөг үр нөлөөнүүдийг нэгэн зэрэг авч байдаг. Учир нь тархины ой санамж нь бид гар утасыг чихэндээ барьж ярьдаг толгойн яг тэр шанаа хэсэгт байрладаг”. Үүнээс үүдэн тархины хор хавдар тусах магадлал улам нэмэгдэнэ гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих