10 жилийн турш монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулж ирсэн солонгос залуу
Нэгэн солонгос эр нэвтрүүлэгт оролцож, өнгөрсөн 10 жилийнхээ амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр монгол бүсгүйтэй 2003 онд ханилж, 10 жил хамт амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр эхнэртээ дарамтуулж, хүчирхийлэлд өртөж амьдарсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр 2004 онд хуримаа хийж, хадмууддаа их хэмжээний мөнгө өгч, гадаадад хүртэл аялуулжээ. Түүгээр ч зогсохгүй дагавар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, сүйн зардлыг нь бүрэн даасан байна. Гэвч түүний эхнэр байнга харааж, гар хүрдэг байсан аж. Гомдолтой нөхрийн найзууд болон хөршүүд нь эхнэртээ зодуулдаг гэдэгт огтхон ч үнэмшдэггүй тул тэрээр энэ удаа үнэнийг олны өмнө нээлттэй хэлэхээр ийн зориг шулуудан уг нэвтрүүлэгт оролцож байгаа гэжээ.
Одоогийн байдлаар эхнэр нь 7 настай хүүгээ аваад Монгол руу явсан байна. Тэрээр эхнэрээ эргэж ирүүлэх хүсэлгүй, харин хүүгээ буцаан Солонгост авчрахыг хүсч байгаа гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: