Сүүний томоохон үйлдвэрүүд хэрэглэгчдээ мэхэлжээ
Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 18 сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгажээ.Шалгалтаар үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийг төөрөлдүүлж бараа бүтээгдэхүүнээ зарсныг тогтоож хуулийн дагуу торгууль ногдуулж, алдаагаа засах үүрэг өгсөн байна. Тухайлбал, “Сүү” хувьцаат компани хуурай сүү, ус хоёрыг хольж зарж байжээ. Тиймээс тус газраас хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйгээр ийм хэмжээний хуурай сүү, бодис орсон гэдгийг тайлбартай нь худалдахыг мэдэгдлээ. Харин дээрх үйлдвэр энэ үйлдлээ сүүний олдоц муу, сүүний үйлдвэрийн технологи нь өөрөө хуурай сүүнд зориулагдсан хэмээн тайлбарласан байна. Тус компани “Аварга чанар”, “Шинэ өглөө”, “Элекстер” гэх гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс хоёр төрлийн сүү, таргийг хуурай сүүгээр хийдгийг хяналтынхан тогтоожээ. Харин сүүний жижиг үйлдвэр, цехээс зөрчил илрээгүй байна. Түүнчлэн 18 үйлдвэрээс таван компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.
URL: