Амны эвгүй үнэр

amnii_hundiiЯнз бүрийн өвчний улмаас болж амнаас эвгүй үнэр гардаг. Тухайлбал гүйлсэн булчирхай архаг үрэвслийн үед уг булчирхайд идээ хуримтлагдсанаас эвгүй үнэр гарна. Мөн хамар залгиурын болон амны хөндийн эрхтнүүд үрэвссэн үед, шүд цоорох, буйл үрэвсэх үед нь гол шалтгаан болдог.

Шүд буйлны үрэвсэлт өвчнөөр өвчлөхгүйн тулд хоол хүнсэндээ чихэрлэг зүйл хэрэглэхийг аль болох багасгаж амны эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна ходоод гэдэс, уушиг, мөгөөрсөн хоолойн зарим өвчний үед амнаас эвгүй үнэр гардаг. Энэ үед шингэн эмээр зайлах, гаа, бохь зэргийг хэрэглэхэд үнэрийг бүрэн гүйцэд арилгаж чадахгүй. Тийм учраас өөрийн биед байгаа өвчин эмгэгийг төгс эмчлүүлж, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй.

Шүдний эмч нар, микробиологичид гэх мэт 200 гаруй мэргэжилтнүүд Чикагод чуулжээ Бүх муухай үнэрийн 90% нь хэлнээс үнэртдэг гэнэ. Амны хөндий хуурайших, эм тариа хэрэглэх, шүдний өвчин, сахрын шижин зэрэг өвчлөл нь амнаас муухай үнэр үнэртэхэд хүргэдэг байна. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол өдөрт 2-оос доошгүй удаа амны хөндий, шүд, хэлийг тусгай сойзоор угаах хэрэгтэй юм гэж тэд зөвлөж байна.

Мөн шүлс нь шүд амны хөндийг цэвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим төрлийн эм, шүлсний булчирхайн эмгэг болон байнга амаараа амьсгалах нь ам хуурайшихад нөлөөлдөг. Ам хуурайших тохиолдолд шингэн зүйл ахиу ууж, сахаргүй чихэр, бохь болон исгэлэн хүнс хэрэглэж шүлс ялгаралтыг ихэсгэж байх нь зүйтэй.

Ам хуурайших (Хеrоѕтомiа) нь мөн амны эвгүй үнэрийн шалтгаан байж болно.
Амны эвгүй үнэрийг мэргэжлийн хүмүүс эмгэг үнэр буюу Наliтоѕiѕ гэж нэрлэдэг. Ямар ч нэртэй байлаа энэ нь хүмүүсийг ичиж санаа зовоход хүргэдэг юм. Хэрэв та амнаасаа гарч байгаа эвгүй үнэрт санаа зовж байгаа бол шүдний эмчид очиж үзүүлэх нь зүйтэй. Шүдний эмч шалтгааныг нь тодорхойлж, хэрэв амны хөндийн гаралтай бол эвгүй үнэрийг арилгах эмчилгээний төлөвлөгөө боловсруулж ажилладаг.
Таны юу идэж байгаа чинь амьсгалж байгаа агаарт нөлөөлдөг. Сонгино сармис гэх хүнс нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг. Хүнс нь шимэгдэж цусны эргэлтэд орсноор уушгинд очиж тэндээсээ тодорхой хэмжээгээр гадагшилдаг юм. Шүдээ угааж цэвэрлэх, үнэр дарагчаар зайлах нь зөвхөн түр зур өнгөлөн далдалдаг. Хүний биеэс тус хүнс нь бүрэн гүйцэд гадагшилж дуусахаас нааш амны эвгүй үнэр хэвээр л байж байх болно.
Хэрэв та өдөр болгон шүдээ угааж цэвэрлэдэггүй бол аманд үлдсэн хоолны үлдэгдэл нь эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдний завсар, эргэн тойрон болон хэлэн дээр үлдсэн хоолны үлдэгдлүүд нь бактери цуглуулан ялзарч эвгүй үнэр гаргадаг.

Тамхи татах нь амнаас эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог.
Амны эвгүй үнэр нь амны хөндийн бус ерөнхий биеийн гаралтай байдаг. Амьсгалын замын үрэвсэлт эмгэгүүд, архаг бронхит, архаг гайморит, сахарын өвчин, ходоод гэдэсний хэвийн бус ажиллагаа, элэг бөөрний эмгэгүүд нь амны эвгүй үнэрийн шалтгаан байж болно. Хэрэв шүдний эмч амны хөндий эрүүл гэж үзсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж амны эвгүй үнэрийн шалтгааныг тогтоох хэрэгтэй.
Амны хөндийг эрүүл байлгах нь эвгүй үнэрийг багасгахад хамгийн чухал. Шүдний эмчид тогтмол үзүүлж шаардлагатай эмчилгээг хийлгэх болон шүдээ цэвэрлүүлснээр амны хөндийг эрүүл байлгана. Хувийн зүгээс шүдээ өдөрт хоёр удаа угаах болон хэлээ цэвэрлэж байх хэрэгтэй. Шүдний утас болон шүд хоорондыг цэвэрлэгчийг ашиглаж шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Ам зайлагч болон үнэр дарагч нь зөвхөн үнэрийг түр зуур өнгөлөн далдлахаас биш шалтгааныг нь арилгадаггүй. Хэрэв амны эвгүй үнэр таны санааг зовоож байгаа бол шүдний эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих