Архаг бронхит

indexбужыбыШинж тэмдэг: Хүйтэн сэрүүний улиралд сэдрэлт өгдөг, ханиах, цэр гарах, цээж хүндрэх, амьсгаадах шинжээр илэрдэг өвчин.
Шалтгаан: Тамхи татах, тоос шороотой нөхцөлд ажиллаж амьдрах, хүйтэн агаарт явах, биеийн эсэргүүцэл сул байх зэргээс болно.
Эмчлэхдээ: -Энгийн арга хэлбэр. Тамхи татахаа зогсоох, тамхины утаанаас зайлсхийх, амьсгалын дасгал хийх, шаар үлээх гэх мэт арга байдаг. Тоос шороотой нөхцөлд ажилладаг бол амны хаалт, хамгаалалт зайлшгүй хэрэглэх.
-Архаг бронхит нь дан эмээр эмчлэгддэг өвчин биш. Хоол унд, физик эмчилгээ, орчны агаар, дасгал гээд иж бүрэн эмчилгээ шаардагддаг. Эм бол шинж тэмдгээс ихээхэн шалтгаална. Учир нь архаг бронхитын үед нянгийн эсрэг эмнээс илүү хүчилтөрөгчөөр хангах, вакцин хийх, амьсгалын төвийг сэргээх, биеийн эсэргүйцлийг сайжруулах, цэр ховхлох, дархлаа идэвхжүүлэх эмчилгээ, засал хэрэгтэй байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих