Москвагийн захад болсон эмх замбараагүй байдлын дараа бараг 400 хүн саатуулагджээ

Москвагийн захад болсон эмх замбараагүй байдлын дараа бараг 400 хүн саатуулагджээ

Фото: EPA

Оросын нийслэлийн өмнө зүгт орших Баруун Бирюлева дүүрэгт өчигдөр болсон эмх замбараагүй байдлын дараа цагдаагийнхан 380 хүнийг саатуулжээ

Оросын нийслэлийн өмнө зүгт орших Баруун Бирюлева дүүрэгт өчигдөр болсон эмх замбараагүй байдлын дараа цагдаагийнхан 380 хүнийг саатуулжээ. Цагдаагийнхны мэдэгдсэнээр саатуулагдсан хүмүүсийг танхай балмад хэргийнх нь төлөө эрүүгийн хуулийн дагуу байцаах болно. Одоогоор тэднээс гэрчийн мэдүүлэг авч байна. Дүүрэг тайван байдалдаа эргэн оржээ.

Бирюлевад ийм «ардын цуглаан» болсон шалтгаан нь 25 настай Егор Щербаковыг өнгөрсөн пүрэв гаригт үл мэдэх этгээд хутгалан алсантай холбоотой юм. Щербаковын суйт бүсгүйгийн ярьснаар, алуурчин этгээд Хойд Кавказаас гаралтай байж магадгүй, тэрээр хэргийн газраас зугтсан боловч видео ажиглалтын дуранд өртсөн байна.

Хэдэн зуун хүн цугларсан «Ардын цуглаан»-ы дараа тэд дуургийн удирдах газар болон цагдаагийн хэсгийн удирдлагуудыг огцрохыг шаардан «Бирюза» хэмээх худалдааны төвийг шатааж, тэндэхийн ногооны баазыг эвдэн сүйтгэжээ. Тэдний үзэж байгаагаар алуурчин тэнд нуугдсан байж болзошгүй юм. Цагдаагийн газрын мэдээлснээр эмх замбараагүй байдлын улмаас энгийн иргэд хохироогүй, харин цагдаагийн 6 ажилтан гэмтэл авснаас 2 нь эмнэлэгт хүргэгджээ.

 Эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдыг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж өчигдөр орой Москва хотын захирагч Сергей Собянины хэвлэлийн нарийн бичгийн дарга Гульнара Пенькова мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ цагдаагийн газар Щербаковыг алсан этгээдийн байгаа газрыг мэдээлсэн тохиолдолд 1 сая рублийн шагнал олгохыг зарлажээ. Энэ хүн амины хэргийг мөрдөх ажиллагааг Оросын Мөрдөн байцаах ерөнхий газрын онц чухал хэргийг мөрдөх Москвагийн салбарт шилжүүлсэн байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих