Вашингтон хот биеэ үнэлэгчдээс ангижирч эхэллээ

Вашингтон хотын цагдаагийн газар хотын төв гудамжуудаар зогсдог биеэ үнэлэгчдийг баривчлах, хөөн зайлуулах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Уг ажлын дүнд хотын төвд байршсан 60 гаруй биеэ үнэлэгчийг баривчилсан аж. Баривчилгаанд биеэ үнэлэгчид болон эзэд нь ч өртөж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагын явуулж буй уг ажлын үеэр зөвхөн хотын төвийн гудамжуудыг эзэгнэсэн биеэ үнэлэгчид төдийгүй зочид буудал, гэрээр дуудлагын дагуу үйлчилдэг хүмүүс ч баригдаж буй гэнэ. Хотын төвийг, цаашлан хотыг бүхэлд нь энэ төрлийн эмх замбараагүй байдлаас цэвэрлэх уг арга хэмжээнд иргэд сэтгэл хангалуун байгаа төдийгүй хотын дүүргийн ямар газраар иймэрхүү хүмүүс үүрлэсэн байдаг талаар мэдээлэл өгөн ажилд нь тусалж буй аж


URL:

Сэтгэгдэл бичих