Оросын балетын одод Монголд тоглоно

 Оросын балетын одод Монголд тоглоно

“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театр Оросын томоохон театруудтай хамтарч “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.

Тоглолт энэ сарын 19, 20-ны 17:00 цагт УДБЭТ-т болох бөгөөд энэ арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж буй.

Тоглолтод оролцохоор ОХУ-ын долоон хотоос 20 гаруй уран бүтээлч ирэх аж. Тухайлбал, ОХУ-ын “Их театр”- ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн театр”-ын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, “Михайловскийн театр”-ын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”- ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей Сидорский Идорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева, Роман Полковников нар ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.НемировичДанченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих