Вьетнамын салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ
“BBC” агентлагийн мэдээлснээр Вьетнамын хойд хэсэгт байрлах салют үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 15 хүн нас барж олон хүмүүс шархадсан байна.
Нүдээр харсан гэрчүүд үйлдвэрийн барилгад хэдэн цагийн турж дэлбэрэлт болж тэнгэрт тулсан их утаа бий болсон гэжээ.
Нийслэл Ханой хотоос 120км зайд орших энэ үйлдвэрт 300 хүн ажилладаг байсан аж. Үйлдвэрийн эргэн тойрны иргэдийг нүүлгэж үйлдвэр рүү орох, гарах замыг аюулгүй байдлын үүднээс хаасан байна. Гал сөнөөгчид галтай удаан хугацааны туршид тэмцэн арай гэж унтрааж цогцсуудыг гаргаж эхэлжээ. Орон нутгийн албаны хүмүүс тус үйлдвэр томоохон тэмдэглэлт арга хэмжээнүүдэд болон цэргийн зориулалттай салют үйлдвэрлэдэг байсан гэж сурвалжлагч нарт хэлжээ.
Д.Наранбаатар /Нийгмийн толь /
URL: