Их хэмжээний тарваганы арьс илрүүлжээ

Их хэмжээний тарваганы арьс илрүүлжээ

Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэн шалгалт зохион байгуулсан билээ. Тэгвэл шалгалтын явцад нэлээд зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт 28-10 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж, хил нэвтрэхийг завдсан зөрчил гарав. Уг үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагчид болон албаны эрэлч нохой ур чадвар гаргаж илрүүлжээ.

Иргэн Б нь 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангид нууж, улмаар Монгол Улсын хуулийг зөрчсөн аж. Гэмт хэргийн шинжтэй эл үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Дашрамд дуулгахад, манай улсад тарваганы нөөц хомсоос үүдэж устаж үгүй болоход хүрсэн. Түүнчлэн тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг.

Б.Чанцал /НИЙГМИЙН ТОЛЬ /


URL:

Сэтгэгдэл бичих