Гурван настай хүүгээ заазуурдаж амийг нь хороожээ

new photo

Ийм хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд өнгөрсөн амралтын өдөр болжээ. Аймшигт хэрэг үйлдсэн эр эхнэртэйгээ муудалцсанаас архи ууж агсам тавьж, улмаар гурван настай хүүгээ заазуурдаж амь насыг нь бүрэлгэжээ. Алуурчин эцэг хүүхдээ хүзүүгээр нь цавчиж алсан гэнэ. Талийгаач хүүгийн ээж гүн цочролд орж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа аж.

Д.САР


URL:

Сэтгэгдэл бичих