Сирид улаан загалмайн нийгэмлэгийн гишүүдийг хулгайлжээ
Сирийн зүүн-өмнөдийн нутаг Саракеб хотод олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн зургаан ажилтан, Сирийн сайн дурын байгууллагын нэг ажилтанг үл мэдэх зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан тухай тус байгууллагын төлөөлөгч мэдэгдлээ.
Түүний яриагаар хулгайлагдсан ажилтнууд шархадсан болон дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ.
Гэмт этгээдүүдтэй одоогоор холбоо тогтоож амжаагүй байгаа юм. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Рима Камаль хулгайлагдсан ажилтнуудыг даруй суллахыг шаардсан бөгөөд “Энэ явдал бидийг дайны уршгаас зовж, зүдэрсэн хүмүүст туслалцаа үзүүлэхэд саад болж байна” гэлээ.
Өмнө нь Сирид хэд хэдэн удаа Улаан загалмайн нийгэмлэгийн машины цуваа уруу гал нээсэн явдал гарч байсан аж.
Судалгаанаас үзэхэд Сирийн сайн дурын байгууллагын 22 хүн гэмд этгээдүүдийн гарт амиа алдсан байна.
Х.Шинээ /gogo.mn/
URL: