Ширэн бээлийтнүүдийн сугалаа гарчээ
Казахстан улсад зохион байгуулагдаж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа тодорхой боллоо.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 52кг, 91кг-ын жингийн тулаан эхлэнэ. 52кг-д манай шилдгүүдийн нэг Х.Энхдэлгэр 19 нас хүрээгүй учраас тэмцээнд оролцох эрхгүй болсон. Ингээд манай ширэн бээлийтнүүд маргааш тэмцээнээс эхэлнэ.
49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Унгарын Иштван Унгваритай 19-ний үдэш тоглоно. Түүний жинд 38 боксчин тоглоно.
56 кг-д Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн.
19-нд Тажикстан, Азербайжаны аль дийлсэнтэй нь үзэх юм. Түүний жинд 51 боксчин бий.
60 кг-д ОУХМ Д.Отгондалай маргааш Кенийн Жон Малтай хийнэ.
64 кг-д Лондонгийн олимпийн хүрэл, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ эхний даваанд хийлсэн. 18-нд Хятад, Туркменстаны ялсантай тоглоно.
69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд 16-нд Азийн аварга Хятадын Майматитуерсунгтай хүч үзсэн.
75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 17-нд эхний даваанд Израйлийн Константин Сингортай таарсан.
81кг ОУХМ С.Эрдэнэбаяр 16-нд АНУ-н Торрес Жеримиастай тоглоно.
URL: