Сайхан арьстай байхын тулд хийж болохгүй таван зүйл
Хүмүүс хар батга, хөгшрөлт, үрчлээнээс болоод санаагаар унах тохиолдол гардаг. Гэхдээ бид эдгээр зүйлсийг өөрсдөө бий болгоод байгаагаа тэр бүр мэддэггүй. Бодлогогүй хийсэн энгийн үйлдэл бүхэн арьсанд муугаар нөлөөлдгийг мартаж болохгүй. Ингээд сайхан арьстай байхын тулд хийж болохгүй таван зүйлийг анхааруулъя.
• Тамхи татах нь арьсны каллогений хэмжээ болон арьсан дахь чийгшлийг багасгадаг тул хөгшрөлтийг түргэсгэдэг. Мөн арьсны уян хатан байдлыг гэмтээдэг. Никотин нь арьсан дахь цусны эргэлтийг багасгаснаар арьс гялтганасан толигор байдлаа алддаг. Худалдаанд гарч буй бүхий л төрлийн шинэ бүтээгдэхүүнийг арьсандаа турших хэрэггүй. Нүүр цэвэрлэгч, арьс гуужуулагч гээд ер нь ямар ч төрлийн зүйлийг хэрэглэсэн арьсаа хэтэрхий чанга үрж болохгүй. Учир нь таны арьсыг хэт мэдрэмтгий болгох магадлалтай. Сайн гэсэн болгоныг арьсандаа хэрэглээд байх нь тийм ч үр дүнтэй арга биш.
Өөрийн арьсанд таарч тохирсон бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь олон зүйлийг сольсноос илүү өгөөжтэй байдаг.
• Гэрэлтсэн эрүүл арьстай байхыг хүн бүхэн хүсдэг ч нарны хэт ягаан туяаны доор дэндүү удаан цагийг өнгөрүүлдэг. Нарны гэрэлд хэт удаан байх нь нүүрийг үрчийлгэн өнгийг нь бүдгэрүүлдэг. Эрт хөгшрөлт явагдахын 80 хувь нь нарны хурц гэрлээс болдог.
• Хоолны буруу дэглэм, эрүүл бус хооллолт арьсанд маш их хор хөнөөлтэй. Жимс, ногоо ихээр агуулсан тэжээл ихтэй хоол нь таны арьсыг гэрэлтсэн толигор болгохоос гадна биеийн тань бүхий л хэсэгт сайн нөлөө үзүүлнэ. Иймээс сайхан арьстай байхын тулд элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд чанартай эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй.
• Хар батганаасаа болоод ихэнх хүмүүс арьсандаа хангалттай хэмжээний чийгшүүлэгч хэрэглэж чаддаггүй. Гэхдээ хангалттай чийгшүүлэгч хэрэглэлгүйгээр таны арьс хуучин хэвэндээ очиж чадахгүй гэдгийг анхаараарай.
URL: