“Талх” Ч.Ганхуяг “Салаавч” болоод ханалгүй тэмцэгч болохоор шийджээ, амжих уу
“Хас”-ын Ч.Ганхуяг МАН-ын Их хурлын төлөөлөгчөөс хасагдсан нь үнэн бололтой. Товчхондоо бодлогогүй, болчимгүй үйлдлээрээ өнөөгийн нийгэмд толгой цохих болсон түүнийг намынхан нь ад үздэг болсон гэсэн үг.
Гэвч намын Их хурлын төлөөлөгчөөс хасагдсандаа шарлахсан Ч.Ганхуяг намын удирдлагууд руугаа дайрсан мэдэгдлийг хийжээ. Тухайлбал, тэрбээр энэ удаагийн хурлаар намын даргаар цоо шинэ хүн томилох ёстой хэмээн хатуухан сануулсан байна билээ.
“Шинэчлэл хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Үүнийг шинэ хүн гарч ирж л хийх ёстой байх. Гэхдээ олон жил энэ суудалд суусан хүмүүсийг дахин гаргавал нийгмийн “доог” болох биз” хэмээсэн түүний үгийг олон хүн их сонин сондгой өнцгөөс харж байгаа бололтой.
Ямартаа л Талх” Ч.Ганхуяг “салаавч” болоод ханалгүй тэмцэгч болохоор шийджээ, амжих уу гэж ам асуудаг болчихсон байхав.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
URL: