Спикерт 22.9 сая, Ерөнхий сайдад 118 саяыг хуваарилжээ
М.ЦЭЦЭГ
Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо гарчээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд зарцуулах зардлын хэмжээг Төсвийн тухай хуульд тусгадаг. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан сайд, дарга нарын ирэх жилийн төсвийн багцыг танилцуулж байна.
Нийт 34 төсвийн ерөнхийлөн захирагчаас Сангийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хамгийн их буюу нэг тэрбум гаруй төгрөг хуваарилагджээ.
Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосон байна.
Зууны мэдээ
URL: