Боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

эмэгтэй боксчидНасанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстан улсад эхэлнэ. Өчигдөр тус тэмцээний нээлт болсноос гадна жингийн үзлэг, сугалгаагаар оноолт гаргасан юм.

Тус улсын “Балуан Шолак”-ийн нэрэмжит спортын ордонд нээлтээ хийсэн тус тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид хүч үзэх юм байна. Манай улсын тамирчдын хувьд багийн ахлагчаар Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, туслах дасгалжуулагч спортын мастер Сайнбилэг нар оролцож байгаа юм.

Харин тамирчдын бүрэлдэхүүнд 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-ын жинд МУГТ Н.Төгсцогт,  60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай, 64 кг-ын жинд МУГТ У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр нар багтсан байна. Маргааш жингүүдийн урьдчилсан тоглолт явагдах бол энэ сарын 23-нд медалийн төлөөх тэмцээн эхэлж, 25-нд хагас шигшээ, 26-нд аваргын төлөөх тоглолтууд явагдах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих