Хайртай хүнээ ордоор нь шинжихүй
Хонь
Ажил хэрэгч, аз туршихаас хулчийдаггүй, шаламгай хүнд дуртай байдгийг анхаараарай. “Бусад хүний долоо хоногт хийдэг ажлыг ганц хоногт амжуулж чадна” гээд хэлчих. Тэгээд ямар ч хүнд ажлаас айдаггүй, эрч хүчтэй дүр байнга гаргах хэрэгтэй.
Үхэр
Арвич хямгач хүмүүст дуртай. Цагийг яаж зөв ашигласнаа, мөнгийг хэрхэн хэмнэсэн тухайгаа ярьж өгөөрэй. Тэд бас хэлсэн үгэндээ хүрдэг шударга хүмүүст дуртай. Зөөлөн тайван ярьж, тэдний бие сэтгэлийн байдлыг сайн мэдэрч чадвал та амжилтад хүрнэ.
Ихэр
Тэдэнтэй ярилцахдаа хошин үг хэлж бай. Аятайхан хэдэн онигоог цагийг нь олоод ярьчих. Хамгийн гол нь тэднийг залхааж болохгүй. Нэг ярьсан сэдвээ дахин дахин хөндөж ярих хэрэггүй. Аливаа асуудалд гүнзгий оролгүй, өнгөц хандаарай. Хэрэв та олон сайхан танилтай, тал бүрээр өөрийгөө хөгжүүлж чадсан бол ихрүүдэд амархан таалагдана.
Мэлхий
Тэд баргийн хүнийг голдог. Хүний зан төрхийг сайтар мэдрэх чадвартай байдаг. Бусад хүмүүсийг ухаанаар бус, зүрх сэтгэлийнхээ зөн мэдрэмжээр мэдэрдэг болохоор хүнд хууртагддаггүй. Тэдэнд аль болох аядуу зөөлөн хандаж байгаарай. Танд ч гэсэн зөн совингийн мэдрэмж байдгийг ойлгуул. Тэд тогтсон үзэл бодолтой, ёс журмыг сайн сахидаг хүнийг хүндэлдэг.
Арслан
Өөрийнх нь үзэл бодлыг дэмждэг хүнд дурлахад бэлэн байдаг. Бодож төлөвлөсөн зүйлийг нь хамтран хэрэгжүүлбэл тун ч дуртай. Бодсон мөрөөдсөн зүйлийг нь бодит зүйл болгон хувиргаж чадах “ажилчин” хүнийг Арслан хүлээж авдаг. Харин та өөрийнхөө бодож явдаг олон санааг яривал төдий л тоохгүй. Харин өөрийгөө бүтээж, туурвих ажилд оролцох дуртай гэдгээ хэлбэл таныг сонирхож эхлэх болно.
Охин
Хүмүүст их өндөр шаардлага тавьдаг. Тэдний санаанд баргийн хүн тохирдоггүй. Хүмүүсийн гаднах дүр төрхийг чухалчилж үздэг. Та цэвэр цэмцгэр хувцаслаж чадвал таалагдах магадлал ихтэй болно. “Охин”-той ярилцаж байхдаа бүх зүйлд анхааралтай хандаж бай. Жижиг гээд тоомжиргүй орхиж болохгүй.
Жинлүүр
Хэрэв та өөрийгөө боломжийн ирээдүйтэй хүн гэдгээ ойлгуулахгүй бол Жинлүүр таныг нэг их тоохгүй. Та дахиад ямар нэг сургуульд суралцахаа, хүрсэн түвшиндээ сэтгэл ханалгүй цаашид улам их амжилтад хүрэхийг мэрийж байгаагаа ярь. Тэдэнтэй эелдэг, дипломат маягаар харилц.
Хилэнц
Амаргүй хүмүүс учир та тэдний толгойг тийм ч хялбар эргүүлж чадахгүй. Нууцлагдмал, үл ойлгогдох зантай хүнд дуртай. Таалагдаад байгаа хүн тань Хилэнцтэн бол өөртөө тохиолдсон сонин хачин зүүдээ яриарай. Тэд голдуу авьяаслаг хүмүүсийг сонирхдог.
Нум
Анхаарлыг нь татахын тулд гадаадын орнуудаар явж байсан тухайгаа, газар газрын хүмүүсийн зан араншин, соёлын тухай ярьж өгвөл дуртай хүлээж авна. Тэд гүн ухааны сэдвээр ярилцах дуртай. Та хэтэрхий бодитой хүн болохыг хүсвэл үр дүнгүй. Амьдрал ахуйдаа дарагдан, шаналсан царайлж явдаг хүмүүст нум дургүй. Өөд нь татахад хялбар, хөнгөн жавхаалаг хүнд дуртай. Та сэргэлэн цовоо байж чадвал бүр ч илүү таалагдана.
Матар
Хэрэв та ихийг бодож, төлөвлөж явдаг бол матрын ордын хүмүүст таалагдаж чадна. Үзэл бодол нь төлөвшиж тогтсон хүмүүст тэд дуртай. Аливаа нөхцөл байдалд захирагддаггүй, хүрээлэн байгаа орчноо өөрсдөө удирдан залж, амьдралаа сайхнаар бүтээн босгож яваа хүнийг хараад бахархдаг. Хэрэв та өөрийнхөө амьдрал, аз жаргалыг өөрөө бий болгож, ямар ч үед зөвхөн өөрийн хүчээр л бүхнийг зохицуулж, бусдаас ивээл горьддоггүй хүн гэдгээ мэдүүлж чадвал тэр таныг хайрлан хүндлэх болно. Өөртөө, өөрийнхөө хүчинд бүрэн итгэлтэй байдгаа ойлгуулж өгөөрэй.
Хумх
Нэгэн хэвийн амьдрал, үзэл бодолтой хүмүүст дургүй. Өвөрмөц сонин амьдрал, зан ааштай хүмүүсийг Хумх сонирхож явдаг. Та хумхын ордын хүнтэй болзсон бол нэлээд ер бусын, гаж хачин гэмээр хувцаслаж очиход зүгээр. Уулзах үедээ этгээд сонин зүйл ярьж өгөөрэй. Рок хөгжим сонсоод тайвширч чаддагаа хэл. Этгээд байх тусам л тэд сонирхож дурладаг.
Загас
Хэрэв та яриаг нь огт таслалгүй, дуугүй тэвчин сонсож чадвал загасны ордынхон таныг хүндлэх болно. Хэрэв яриан дундуур нь үг хавчуулах шаардлага гарвал ямар нэгэн уянгалаг хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн аястай үг хэлээрэй. Тэднийг сайн ойлгож, сэтгэл санааг нь чин үнэнчээр хуваалцаж чадвал Загас таных болно. Бас тэд үнэнч сэтгэлийг юу юунаас ч илүү эрхэмлэдэг.
URL: