ОУХМ Х.Энхдэлгэр боксын дэлхийн аваргыг өнжихөөр болжээ

ОУХМ Х.Энхдэлгэр боксын дэлхийн аваргыг өнжихөөр болжээ

Насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстан улсад нээлтээ хийнэ.

Тэмцээний 52кг-д өрсөлдөх ОУХМ Х.Энхдэлгэр энэ удаагийн дэлхийн аваргыг өнжихөөр болжээ. “АИБА”-гийн шинэ дүрмээр 19 нас хүрээгүй учир ийнхүү тэмцээнээс хасагдаж байгаа юм байна.

Энэ талаар Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууганаас тодруулахад “АЙБА дүрмэндээ өөрчлөлт оруулсан учир Х.Энхдэлгэр маань өрсөлдөж чадахгүй боллоо. Уул нь бид Энхдэлгэртээ маш их найдвар тавьж байсан” гэсэн хариултыг өглөө.

Түүний жинд өөр тамирчин яагаад яваагүйг тодруулахад “52кг-д дандаа шинэ залуу хүүхдүүд олноор гарч ирсэн. Харамсалтай нь бүгдээрээ 19 наснаас доош учир өөр хүн явуулаагүй” гэсэн тайлбарыг өглөө.

Өнгөрсөн долдугаар сард 52 кг-д өрсөлдсөн Х.Энхдэлгэр ОХУ-ын шилдэг тамирчин, Лондоны олимпийн хүрэл,  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Миша Алояныг нутгийн рингэнд нь илт давуу ялж уйлуулж байсан билээ.

Ийнхүү манай итгэл хүлээлгэж байсан шилдэг боксчин маань харамсалтайгаар дэлхийн аваргыг өнжихөөр болов.

У.Бадам


URL:

Сэтгэгдэл бичих