ОУХМ Л.Баярсайхан Гималайн 8000 метрээс дээш хоёр оргилд хүрчээ

ОУХМ Л.Баярсайхан Гималайн 8000 метрээс дээш хоёр оргилд хүрчээ

Өнгөрсөн жил ОУХМ Л.Баярсайхан Монгол, Канад, Нидерланд, Норвегийн дөрвөн уулчны нэгдсэн багийг удирдаж  6812 метрт орших “Гималайн сувдан эрдэнэ” хэмээн нэрлэгдсэн Ама Дабламын оргилд гарсан билээ.

ОУХМ Л.Баярсайхан энэ жил дахин Гималайн нурууг зорьж 8027 метрт орших Шишапангма оргилд есдүгээр сарын 25 нд гарчээ.

Эхний авиралтаас найман хоногийн дараа дэлхийн оргилуудаас өндрөөрөө зургадугаарт жагсдаг далайн түвшнээс дээш 8201 метрт гурван өдөр авирч төрийн далбаагаа мандуулсан байна.

8000 метрээс өндөр хоёр оргилд Монгол Улсынхаа тугийг мандуулсан уулчин маань маргааш 16:00 цагт эх орондоо ирэх юм байна.

ОУХМ Л.Баярсайхан нь уулын аяллын “Монгол Хайкин Клуб”-ыг үүсгэн байгуулагч, Монгол улсын хүний их эмч хүн юм. Тэрээр нэг жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Альпийн өндөр оргилуудад 11 удаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоосон удаатай.


URL:

Сэтгэгдэл бичих